Хятадын даатгалын ажил төрлийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол 1986 оны 9-р сарын 22-ны өдөр Хүнань мужийн Чанша хотод байгуулагдсан Хятадын Даатгалын удирдлагын боловсон хүчний дээд сургууль болно. Хятадын Ардын Даатгалын Ерөнхйи Компани нь Хүнаний Даатгалын ажилтан ажилчдын их сургуулийн үндэс дээр Хятадын Даатгалын удирдлагын боловсон хүчний дээд сургууль байгуулахыг Үндэсний боловсорлын хороо мөн оны 3-р сард батлан зөвшөөрсөн байна. Энэ дээд сургуульд даатгалын системийн ажиллаж байгаа боловсон хүчнийг элсүүлж байжээ.
Анхны Биеийн тамирын дээд сургууль: Хятадын анхны Биеийн тамирын дээд сургууль бол 1952 оны 9-р сард Наньжин их сургууль, Хуадүнгийн Багшийн их сургууль, Наньжингийн Жиньлингийн Охидын уран зохиолын дээд сургуулийн Биеийн тамирын гурван салбарыг нэгтгээгээд Шанхайд байгуулсан Хуадүнгийн Биеийн тамирын дээд сургууль болно. Энэ сургуулийг 1956 оны 7-р сард Шанхайн Биеийн тамирын дээд сургууль гэж өөрчилсөн байна.
Стандарчилсан удирдлагын мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль: Хятадын Стандарчилсан удирдлагын мэргэжлийн өндөр зиндааны боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол Улсын Төлөвлөгөөний хороо батлан зөвшөөрч, Улсын Стандартын газар болон Аньхүй мужийн Ардын Засгийн газрын 1986 онд 11-р сард Ү-хү хотод байгуулсан Хятадын Стандарчилсан удирдлагын боловсон хүчний дээд сургууль болно.
Статистикийн мэргэжлийн анхны дээд сургууль: Хятадын статистикийн мэргэжлийн анхны дээд сургууль бол 1984 оны 9-р сарын 3-ны өдөр байгуулагдсан Ши-аний Статистикийн дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь Тоо баримтын бүрэтгэл хийгээд тооцоолон бодох машны хэрэглээ, дөлөвлөгөөний бүрэтгэл, нийгэм, хүн амын бүрэтгэл зэрэг мэргэжилтэй байжээ.
Тоолж хэмжих анхны дээд сургууль: Хятадын тоолж хэмжих техникийн болон удирдлагын өндөр зиндааны боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол 1985 оны 10-р сард Ханжөүд байгуулагдсан Хятадын Тоолж хэмжих дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь уулын Ханжөү хотын тоолж хэмжих тусгай мэргэжлийн сургуулийн үндэс дээр байгуулагдсан бөгөөд эдийн засгийн салбарын хяналт удирдлагыг эрчимжүүлж, тоолж хэмжих ажил төрөлд их олон мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж өгсөн байна.
Үндэстний цөөнхийн анхны дээд сургууль: Хятадын үндэстний цөөнхийн анхны дээд сургууль бол 1950 онд байгуулагдсан Баруун хойтын Үндэстний дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь Ланьжөү хотод байдаг. \М.Цэцэн бэлэтгэв\
|