Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 6 дахь хэлэлцээ 19-ний өдөр Бээжингийн Дио Юйтай төрийн зочид буудалд эхэлж, Хятад, Хойд Солонгос, Америк, Өмнөд Солонгос, Япон, Орос 6 орны төлөөлөгчид дахин Бээжинд уулзан хуралдаж байна. Тус хэлэлцээ эхлэнгүүт үйл ажиллагааны хариу үйл ажиллагаа авах шинэ шатанд орож, талууд хэлэлцээг шинэ амжилтад хүргэхийг хүсэж байна.
6 талын 6 дахь хэлэлцээний дарга, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй нээлтийн ёслол дээр энэ ээлжийн хэлэлцээний гол хэлэлцэх асуудлыг мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ, бид бүхний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, энэ удаагийн хэлэлцээгээр голдуу 3 асуудлыг авч хэлэлцэнэ, тухайлбал: 1-д, ажлын хэсгүүдийн ажлын байдлаа тайлагнахыг сонсно. 2-т, эхний үйл ажиллагааны бодитой алхам дарааг тогтооно. 3-т, дараачийн шатанд талуудын бэлтгэж авах ёстой үйл ажиллагааг судлана гэжээ.
Энэ удаагийн хэлэлцээг 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р хурлаар баталсан хамтын мэдэгдлийн баримт бичигт товолсон ёсоор хийж байгаа юм. Ү Давэй 6 талын 5 дахь хэлэлцээний ололт амжилтыг нааштай үнэлээд хэлэхдээ, 6 талын 5 дахь хэлэлцээ нь жил гаруй явагдаж, хамтын мэдэглийг хэрэгжүүлэх эхний үйл ажиллагааг тогтоосон юм, энэ нь 6 талын 5 дахь хэлэлцээг амжилтад хүргэсэн төдийгүй, 6 талын хэлэлцээ нь үйл ажиллагааны хариу үйл ажиллагаа авах шинэ шатанд орсны бэлэг тэмдэг болсон байна гэжээ.
6 талын 5 дахь хэлэлцээний 3-р хурлаас нааш талууд эхний үйл ажиллагааны шатанд биелүүлэх ажлын тухай амлалтаа бүр яаралтай гүйцэтгэж, талууд хоорондоо нягт харилцан зохицолдож, 5 ажлын хэсэг анхны хурлаа хийцгээсэн байна. ОУАЭХА-гийн ерөнхий захирал Мохамед Ел Барадей ч 15 жилийн дараа Хойд Солонгост айлчилсан байна. Эдгээр нааштай арга хэмжээнүүд нь эхний үйл ажиллагааг талуудын тал бүрээр тэнцвэртэй товолсон хугацаанд нь биелүүлэхэд ашигтай нөхцөл бүрэлдүүлж өгсөн байна.
6 талын 6 дахь хэлэлцээ эхлэхээс өмнөхөн, Америк, Хойд Солонгос хоёр тал Аомэний Делта Асиа банкан дахь Хойд Солонгосын хаагдсан мөнгөний асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн мэдээ уламжлагдан ирсэн байна. Америкийн сангийн яамын сайдын туслахын үүрэг гүйцэтгэгч Даниел Гласер 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Аомэний Делта Асиа банкд байгаа 25 сая ам.долларыг Бээжин дэх Хятад банкны Хойд Солонгосын дансанд шилжүүлж өгөхийг БНАСАУ-ын тал Америкт санал болгосан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хойд Солонгосын хаагдсан мөнгөний асуудал ингээд зохицуулагдна гэдэгт итгэж байна гэжээ.
Олон удаагийн хэлэлцээгээр дамжуулж, Солонгосын хойгийн цөмийн асуудал тийм хялбархан зохицуулагдахгүй гэснийг талууд ойлгосон байна. Японы төлөөлөгчдийн тэргүүн Кеинчиро Сасае 19-ний өдөр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээ нь марфон гүйлттэй адилхан юм, өнөө эхлэлтийн шатандаа байсаар. Хойшид Япон 6 талын хэлэлцээний асуудлыг их талаас нь гардаж зохицуулах болно гэжээ.
Нээлтийн ёслол дээр Ү Давэй хэлэхдээ, 6 талын хэлэлцээний үйл явцад талууд их олон бэрхшээлийг хамтаар туулах хэрэгтэй байна. Тус хэлэлцээг шинэ амжилттай болгохын төлөө үргэлжлэн хувь нэмрээ үзүүлэхийг талуудад уриалж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, үргэлжлэн уян хатан, ажил хэрэгч, бүтээлч байр сууриар хэлэлцээнд оролцож, энэ удаагийн хэлэлцээний шийдэх ёстой асуудлуудыг бүрэн дүүрэн дусгахад идэвхтэй хувь нэмрээ үзүүлэхийг хэлэлцээний дарга болсны хувьд би талуудад чин үнэнээр хүсэж байна. Хятадын талын төлөөлөгчид бусад талуудтай нягт хамтран ажиллаж, хэлэлцээг шинэ амжилттай болгохоор чармайх болно гэжээ. /Хүчит, Э.Цогзолмаа орчуулж, Сайн-Өлзий хянав/
|