• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-19 20:45:37    
Цахилгаан соронзны бохироос сэргийлэх тухай

Хятадын Олон Улсын Радио

      Орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил нь аж амьдралд тун их тус дөхөм үзүүлж байгаа боловч хөгжих тусмаа цахилгаан соронзоны бохирыг нэн их болгодог байна. Тэгвэл цахилгаан соронзны бохир гэж юуг хэлж байгаа билээ? Цахилгаан хэрэгсэл ажиллаж байх үед гарсан цахилгаан соронзны долгион буюу цахилгаан соронзны цацрагийг хэлж байгаа юм. Цахилгаан соронзны цацраг нь хүрэхгүй газар гэж үгүй, цахилгаан соронзны бохир нь цахилгаан соронзны цацрагаар дамжаад өндөр хэмжээнд хүрэх үе, хүний толгой өвдөх, нойр хулжих, цээжлэх чадавх буурах, хараа муудах, цусны даралт өндөр болох зэрэг илрэл мэдэгддэг. Энэ бол цахилгаан соронзны бохирт автагдаж байгаа хэрэг мөн.

      1. Шарах шүүгээ: Судалгааны дүнгээс үзвэл, Шарах шүүгээ ажиллаж байх үед гарсан цахилгаан соронзны цацраг нь эрэгтэйчүүдийн бэлгийн эрхтэний системыг тун их шархлуулдаг юм байна.

      2. Хөргөгч: Хөргөгч бол маш их соронзон ажиллуулж байгаа цахилгаан хэрэгсэл юм. Иймээс тоос сорогчоороо хөргөгчийн илчийг гадагшлуулах төхөөрөмж дээр тогтсон тоосыг байнга цэвэрлэж байвал хөргөгчийн ажиллах үр ашгийг дээшлүүлэх төдийгүй өрөөн дэх цахилгаан соронзны бохирыг багасгаж болох юм.

     3. Компьютер: Шингэн кристалл дисплэйн цацраг бага боловч гол аппаратын цахилгаан соронзны чадал нь их байдаг тул биеэсээ аль болон хол тавьж, ширээн доорх цахилгаан утас болон трансформаторыг хоёр хөлнөөсөө холхон байрлуулах нь зөв.

      4. Гар утасны цэнэглэгч: Трансформатортой нам даралтын цахилгаан тэжээлийн соронзон нь тун өндөр байдаг. Ялангуяа цахилгаан цэнэглэх үед нэн их болдог байна. Иймээс гар утас болон бусад байнга хэрэглэдэг жижиг аппаратуудынхаа трансформаторыг биеэсээ хол тавьж байвал эрүүл мэндэд харшлах нь бага болно.

      Дөрвөн сануулах зүйл:

      1. Гэр ахуйнхаа цахилгаан хэрэгслүүдийг бөөнд нь тавих юм уу зэрэг хэрэглэхгүй бол сайн. Ялангуяа телевизор, хөргөгч, компьютер зэргийг ойртуулж тавих муу.

      2. Цахилгаан хэрэгслийг түр зогсооход цахилгаан соронзон нь бас байгаад байдаг тул цахилгаан хэрэгслийн тэжээлийг бүрмөсөн зогсоовол харш нөлөө үзүүлэхгүй сайн талтай.

      3. Зүрхний аппараттай өвчтөн юм уу дархлаа муутай жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, хөгшин буурлууд бол цахилгаан соронзны цацрагаас сэргийлэх өмсгөл өмсөх хэрэгтэй.

     4. Гар утас тосох хоромд цахилгаан соронзны цацраг нь хамгийн их хүчтэй цацагдаж байдаг, иймээс гар утас дуугараад 1-2 секунд болох юм уу, хонх нь 2 удаа дуугарсны дараа утсаа тосч ярилцах нь эрүүл мэндэд тустай.\Л.Буянтогтох орчуулав\