Хятадын 5000 жилийн соёл иргэншил нь элбэг баян, янз болгоны соёлын хэлбэрийг бүрэлдүүлсэн юм. Гэвч дэлхийн бусад орны ардын соёлтой адилаар, нийгмийн хөгжил түргэсэхийн хирээр, эдгээр уламжлалт соёлын хэлбэр нь орчин үеийн амьпдралын хэлбэрт нөлөөлөгдөж байна. Бээжинд саяхан өндөрлөсөн АТИХ-ын ээлжит чуулганд оролцсон төлөөлөгч нар энэ асуудлыг халуун хөгжилтэй ярилцсан юм.
Та одоо Хятадын өмнөд нутгийн Фүжянь Гуандун районд дэлгэрсэн уламжлалт ши янгуу- Ли юань шиний хэсгээс сонсож байна. Орон нутгийн өвөрмөц онцлогтой энэ урлаг нь одоогоос 800 гаруй жилийн түүхтэй болж, " амьд чулуужмал" гэсэн алдартай. Ли Юань шийг Хятадын Сянган, Аомэн, Тайваний болон гадаад оронд амьдарч байгаа хятадын харьяат нар маш сонирхож байдаг юм. Нэг үе маш их хөгжилтэй байсан Ли юань ши янгуу нь одоо харин үзэгч ховордон, оршин тогтнох нь бэрхшээлтэй болж байна. Фүжянь мужийн Ли юань ши янгууны туршилтийн бригадын дарга хатагтай Зэн Жинпин бол Ли юань шиний нэрт жүжигчин. Тэрээр засгийн газарт хандан тус ши янгууг хамгаалах үлдээхийг уриалсаар иржээ. Тэр хэлэхдээ:
Уламжлалт соёл урлагийн энэ салбарын ажлыг би депутат болсон 5 жилд ер тасалдаагүй. Анхны жилд нь төрийн эрдэнэ болсон ши янгууг авран хамгаалах тасөл дэвшүүлж, өнөө мөн биет бус соёлын өвийг хамгаалах бодитой арга хэмжээ авах төсөл дэвшүүлж, энэ таван жилд ер нь чармайсаар ирлээ. Энэ таван жилд зарим ажлаа амжилттай хийсэн гэжээ.
2006 онд Ли юань шийг Хятадын анхны бүлэг биет бус соёлын өвийг хамгаалах жагсаалтад оруулсанд Зэн Жинпин маш баяртай байна.
Гүйжөү мужийн ардын төлөөлөгч, Дүн үндэстэн ноён Лүн Ёохун бол Гүйжөүгийн үндэстний дээд сургуулийн үндэстний хэлний пакультетийн профессор юм. Тэр мөн Гүйжөү мужийн ардын урлагчдын нийгэмлэгийн орлогч даргийн ажил хийж байна. Гүйжөү бол үндэстний цөөнхийн соёл урлагийн баялаг өвтөй, эдгээр уламжлалт соёлыг зүй зохистой арга хэмжээ авч хамгаалах хэрэгтэй, хамгаалах эрч хүч хүрэлцэхгүй буюу хэт нээж хөгжүүлэх юм бол хэрэг дээрээ бүр соёлыг эвдэж байгаа явдал мөн гэж тэрээр үзсэн байна. Лүн Ёохун хэлэхдээ,
" Үндэстний соёлыг хамгаалах талын хууль нийтлэгдсэний дараа нэгд, ард олны биет бус соёлын өвийг хамгаалах танилтыг дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрт энэ хуудль нийтлэгдсэний дараа тэр нь иргэдийн соёлыг уламжлах ажлыг нэлээд журамжсан замд оруулах юм" гэжээ.
Иймэрхүү хэлэлцэх төсөл нь төвийн болон олон газрын засгийн газрын хүндэтгэн үзэх анхаарлыг татсан юм. 2005 оноос бүх Хятадын хэмжээнд биет бус соёлын өвийг нийдэм байцаах ажил өрнүүлж, 2006 онд нийт иргэдийн биет бус соёлын өвийг хамгаалах үзэл ухамсрыг дээшлүүлэх зорилгоол жил болгоны 6-р сарын хоёр дох бямба гаригийг " соёлын өвийн өдөрлөг" болгохоор тогтсон байна. Саяхан Хятадын соёлын яам бас үүнд холбогдуулан олон ажил хийсэн байна. Хятадын Соёлын яамны албаны хүн хатагтай Лю Сяочин хэлэхдээ:
" Эртний ном бичгийг засан сэргээх, эртний ном бичгийг засан сэргээх чадвартан бэлтгэн хүмүүжүүлэх, эртний ном бичиг хадгалж байгаа агуулахын нөхцөл байдлыг сайжруулах ажилд төвлөрсөн төсвөөс сүүлийн жилүүдэд тусгай мөнгө санхүүжүүлсэн. Энэ талаар төрийн номын сан болон хэсэг мужийн шатны номын сангууд ил тод үр дүнтэй болов. Төрийн номын сан нь өөрийн хадгалж байгаа Дүнхуангийн сурвалж бичиг, Юнь-лээгийн бүрэн толь зэрэг эртний номыг бараг бүхнийг засан сэргээх үүргээ биелүүлсэн байна. Мужийн шатны зарим номын сан ч баримжаанд нэлээд нийцсэн номын агуулахтай болсон гэжээ.
Хятадын өмнөд нутагт уянгалаг сайхан хөгжим дэлгэрч байдагийг Наньинь буюу өмнөд нутгийн хөгжим гэж нэрлэж байдаг. Энэ хөгжмийг ноднин Хятадын анхны бүлэг биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан байна. Чуанжөүгээс гаралтай энэ хөгжим бол Хятад улсад одоо болтол хадгалагдаж ирсэн хамгийн эртний хөгжмийн төрлийн нэг нь юм. Бараг л мянга гаруй жилийн түүхтэй болж байгаа юм байна. 20-р зууны наяад онд Чуаньжөүгийн орон нутгийн засгийн газар холбогдох арга хэмжээ болон бодлого тогтоож, мөн 30 сая гаруй юаний хөрөнгө мөнгө оруулж, өмнөд нутгийн энэ хөгжмийг тал бүрээр хамгаалсан юм.
Тэд нар тусгайлан " Наньинь хөгжмийг судлах хүрээлэн" байгуулан, тус хөгжмийн 10 урлагчинийг урин, өмнөд нутгийн энэ хөгжмийн үлдэж байгаа материалыг цуглуулсан бөгөөд эмхэтгэн ном хэвлүүлсэн байна. Үүний зэрэгцээ засгийн газраас бас өмнө нутгийн хөгжмийн ахмад урлагчдад мөнгө төгрөгийн нөхвөр өгч, залуу хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэхэд нь урамшуулж байна. /Пэрлаймаа орчуулав/
|