Хөхнуур муж нь Хятадын баруун хойт нутгийн хөхнуур түвдийн өндөрлөгт оршдог. Байгалийн нөөц баялг элбэг хэдий ч хүн цөөн, зам харилцаа төхөмгүй болохоор Хятадын дорнод нутгийн хөгжсөн районтай зэрэгцүүлбэл, эдийн засаг хөгжөөгүй районд тооцогддог. Сүүлийн жилүүдэд уйггүй хүчин чармайлт гаргаж, Хөхнуур мужийнхан нь хөдөө аж ахуйн үйлдвэржилтээр ядуу айл өрхийг ядуу амьдралаас нь ангижруалах арга замыг хайн олсон байна.
Өнөөгийн байдлаар хөхнуур мужид 2400 гаруй ядуу тосгон, 1 сая 190 мянга гаруй ядуу хүн ам байгаа. Хөхнуур мужийн ядууг тэтгэж нээн хөгжүүлэх албын орлоггч дарга Сүн Вэйзэнь танилцуулж хэлэхдээ, ядуу район нь хил хязгаар районд байагаа, ядуу хүн амын зонхилох нь үндэстний цөөнх болно гэжээ.
Хөхнуур мужийн төв Ши нин хотын ойролцоо оршдог, Фань шэнь тосгоныхон нь голцуу буудай, томс зэргийг тариалдаг. Тариачид эдгээр зүйлээр амьдрал ахуйгаа аргацаадаг юм байна. Амьдралаа дээшлүүлэхийн тул залуучууд нь хот орж ажил хийдэг.
Урьд нь орон нутгийн засгийн газар нь ядуу айл өрхөд тэтгэлэг өгдөг. Энэ нь хүмүүсийг идэх хөөлтэй л байлгаж чадахаас биш, ядуу амьдралаас нь ангижруулж чадхгүй. Сүүлийн жилүүдэд хөхнуур мужийнхан нь ядууг тэтгэх арга барилаа өөрчилж, давуу талтай хөдөө аж ахуйн үйлдвэрийг хөгжүүлж, ядуу айл өрхөд ажиллах боломж хангаж, орлогыг нь нэмэгдүүлж байна. Өнөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах цэгт ажиллах нь тариачдын амьдрал ауйн гол эх үүсвэрийн нэг нь болж байна. Бүтээгдэхүүн боловсруулах эдгээр цэгүүд нь тариачдыг ядуугаас ангижруулахын тулд тусгайлан гаргасан юм байна.
Вань зи тосгонд ноосон хөнжил боловсруулдаг цэг байгаа. Энд зонхилох нь хөдөө тосгоны эмэгтэйчүүд ажиллаж байна. Жилдээ 3-4 мянган юаний орлоготой юм байна.
|