Хятадын хөдөө тосгоны банк санхүүгийн үйлчилгээг эдийн засаг нэлээд түргэн хөгжиж байгаа хот сууринтай эрэгцүүлбэл нэлээд доор байгаа. Иймээс хөдөө тосгоны банк санхүүгийн өөрчлөлтийг түргэтгэж, хөдөө тосгоны банк санхүүгийн системийг боловсронгуй болгох нь энэ оны Хятадын эдийн засгийн ажлын гол чухал талын нэг нь болж байна.
Саяхан болсон Хятадын банк санхүүгийн зөвлөлгөөнөөс хөдөө тосгоны банк санхүүгийн хөгжлийг дэмжинэ гэсэн аятай сайхан мэдээ уламжлагдав. Хятадын засгийн газраас Хятадын хөдөө аж ахуйн банкад бүх талаар өөрчлөлт хийнэ. өөрчлөлт хийсэн хөдөө аж ахуйн банк нь хөдөө тосгон, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжиж, банк санхүүгийн үйлчилгээгээ дээшлүүлэхээр зорилгоо болгох хэрэгтэй гэж дэвшүүлжээ.
Бээжин их сургуулийн Хятадын эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч Профессор Линь И-фү хэлэхдээ: хөдөө аж ахуйн банкад өөрчлөлт хийх нь Хятадын хөдөө нутаг район нэн их мөнгөний дэмжлэгтэй болох болно. Хятадын төв банк, үйлдвэр худалдааны банк, барилгын банк нь хот, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихээр гол болгосон банкууд юм. Хөдөө тосгонд хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад үйлчлэх том банк ажиллалах шаардлагатай байна гэжээ.
1 трилион 600 тэрбум юаний хадгаламжтай шуудан хадгаламжийн банк нь Хятадын хөдөө аж ахуйн банктай зэрэг өөрчлөлт хийж байна. Шуудан хадгаламжийн банк нь хот сууринд салбар ажиллууж байгаа давуу талаа ашиглан,, Хятадын хөдөө аж ахуйн банкийн хамтаар хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтуудад мөнгөний дэмжлэг олгож, тариачдад банк санхүүгийн үйлчилгээ хангах болно.
Үүний зэрэгцээ Хятадын банкны үйл ажиллагааны хяналт удирдлагын байгууллага хувийн хэвшлийн хөрөнгө хөдөө тосгонд тариачин, хөдөө тосгоны аж ахуйн нэгжид тусгайлан үйлчилдэг бага хэмжээний зээлийн компани гаргаж ажиллуулахыг урамшуулах бөгөөд иргэний зээлийн хүүгийн хэмжээний талаар бодлого гаргаж, хөдөө нутаг районд нэн их хөрөнгө мөнгө хангах юм байна.
2006 онд Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад 73 тэрбум 300 сая юаний эрсдэлийн даатгал олгосон. Энэ нь 2005 оныхоос 2 дахинаар нэмэгджээ.
|