• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-20 15:32:02    
Бие сэтгэл эрүүл саруул залуу үеийхэн шаардалгатай байна

Хятадын Олон Улсын Радио

      2006 оны 9-р сард Биеийн тамир спортын үндэсний хороо, Боловсролын Яам зэрэг салбарын нийдэлсэн оюутан сурагчдын бие сэтгэлийн эрүүл саруул байдлын хяналт шинжилгээний тоо баримтаас үзвэл, хүүхэд залуучуудын бие махбодын эрүүл чийрэг байдлын үзүүлэлт сүүлийн хорин жил дараалан буурсан байна. 2005 оны их дээд сургуулийн шалшалтад шалгалт өгсөн хүүхдийн 85 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаас болж мэргэжил сонгоход нь нөлөөлж, сүүлийн хоёр жилийн цэрэг элсүүлэх ажилд өндөр зэргийн дунд сургууль төгссөн хүүхдийн 63 хувь гаруй нь эрүүл мэндийн үзүүлэлтээс болж гозогдсон байна.

      Хүүхэд залуучуудын бие махбодын эрүүл чийрэг байдлын үзүүлэлт буурч байгаагын шалтгаан юу бэ ? үүний гол нь шалгалтад л зориулсан боловсролын үзэл санаа мөн маш хүнд ноцтой оршиж байгаа учраас хүүхдийн хичээл дасгал их, наадаж тоглож бие махбодоо чийрэгжүүлэх цаг бага байгаагаас болж байна гэж Бээжинд саяхан өндөрлөсөн БХАТИХ-ын чуулган болон ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны чуулганы төлөөлөгч, гишүүд үзсэн байна.

      Залуу үеийнхэнийг хэрхэн эрүүл чийрэг бие махбодтой, эрүүл саруул сэтгэл санаатай, эрс бат зориг ухаантай, хэзээд өөдрөг явах санаа сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх тэлаар төлөөлөгч, гишүүд санал бодлоо ярьсан байна.

      Нийгэм дээр ажил олох маш хэцүү болсон хатуу өрсөлдөөнд нийгэм нийт болон эцэг эхчүүл шалгалтын дүнг дэндүү чухалд үзэх болжээ. Үүний зэрэгцээ сургууль болон багшийн амжилтыг дүгнэх баримжаа нь өндөр зэргийн дунд сургуульд шалгах шалгалт болон их сургуульд орох шалгалт болсон учраас сургууль болон багшнар шалгалтын дүнгийн төлөө бүх хүчин чадлаа зориулж, хүүхдийн бие махбодын эрүүл мэндийн байдлыг үл хайхрах хэмжээнд хүрч байна гэж төлөөлөгч, гишүүд үзэж байна.

      БХАТИХ-ын төлөөлөгч, Ү-шигийн Дачяо туршилтын дунд сургуулийн багш Чянь Хунлин хэлэхдээ, хэсэг сургууль нь хүүхдийн сургууль дэвших хэмжээг дээшлүүлэхийн төлөө, шалгалт өгөх хичээлээр биеийн тамирын хичээлийг орлуулж, юу шалгавал юу хийлгэж байгаа бөгөөд биеийн тамирын хичээлийг шилжүүлэн хэрэглэж, хүүхдийн бие махбодын эрүүл мэндийн байдалд муугаар нөлөөлж байна гэжээ.

      Хөдөө тосгоны сургуульд багшилж байсан төлөөлөгч Ван Шэн хэлэхдээ, долоо хоног тутамд хоёроос гурван биеийн тамирын хичээл байдаг боловч сагсан бөмбөг байхгүй, ширээний тенесийн ширээ байхгүй, биеийн тамирын талбай байхгүй болохоор яахын ч аргагүй байна гэжээ.

      ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Гугжөүгийн амьсгалын замын өвчин судлах газрын дарга, САРС-тай тэмцсэн баатар Зүн Наньшань гуай хэлэхдээ, би энэ жил 71 настай, биеийн байдал маш сайн байгаа, би бага сургууль, дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд маш дуртай байсан, түүнээс би хүндрэл бэрхэшээлийг заавал давж гарах зориг суусан, ажилд гарсаны дараа ч энэ зориг миний сэтгэл санааны түшиг тулгуур болж байлаа гэжээ.

      Жинхэнэ биеийн тамирын боловсрол дасгал нь хүүхдийн санаа зоргийг батжуулж, сэтгэл санааг давтагдуулах чухал арга зам байх ёстой. Иймээс биеийн тамир бол зөвхөн бие махбодын эрүүл чийргийн асуудал биш, харин хүмүүнлэгийн үзэл санаа мөн гэж ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн Жү Юншинь хэлсэн бөгөөд эн түргүүнд өндөр зэргийн дунд сургуульд элсүүлэх болон их сургуульд элсүүлэх биеийн тамирын шалгалтын агуулга, арга хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй байна гэж санал болгожээ.

      Сургууль нь хүүхдүүдэд өдөрт нэг цагийн биеийн тамирын дасгал боловсрол хийх цаг гаргаж өгөх хэрэгтэй гэж ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжин хотын 4-р дунд сургуулийн захирал Лю Чанмин үзэж байна.

      Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Жили өнгөрсөн оны сүүлчээр хийсэн Хятадын хэмжээний Сургуулийн биеийн тамирын хүмүүжлийн ажлын хурал дээр, Залуу үеийнхэнийг эрүүл чийрэг бие махбодтой, эрүүл саруул сэтгэл санаатай, эрс бат зориг ухаантай, хэзээд өөдрөг явах санаа сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх бол мэдлэг боловсролын хүмүүжлийн байх ёстой агуулга мөн гэж тэмдэглээд, сургуулийн биеийн тамирын хүмүүжлийн асуудлыг чухал байранд тавих хэрэгтэй гэжээ.