• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-20 17:09:46    
Орос яагаад олон улсын уран баяжуулах төв байгуулах гэж байгаа вэ? [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Орос улс олон улсын уран баяжуулах төвийг удахгүй байгуулан дуусгаж ашиглалтад оруулах болно гэж Оросын засгийн газрын ерөнхий сайдын 1-р орлогч Иванов 19-ны өдөр мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Оросын баруун Сибирийн Ангарскт байрлах олон улсын уран баяжуулах энэ төв нь цөмийн шатахуун хадгалж, боловсруулах, уран баяжуулах бас цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс сэргийлэхийн тулд атомын эрчим хүчний шатахуун үйлдвэрлэх, ашиглаж өнгөрсөн ураныг дахин зохицуулж чаддаг юм. Олон улсын уран баяжуулах төвийг шамдан байгуулж байгаа Оросын үйл ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихэд татаж байна.

      Орост олон улсын уран баяжуулах төв байгуулахыг Оросын Ерөнхийлөгч В. Путин болон Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев 2006 оны 1-р сард хамтаар санаачилсан юм. Түүний зорилго нь бий бүхий орнуудад цөмийн эрчим хүчийг нээн ашиглах тэгш эрх эдлүүлэх бөгөөд үүний зэрэгцээ "цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний холбогдох тогтоолуудыг чанга журамлан сахихад оршино. Энэ оны 3-р сард, Оросын засгийн газрын Ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов Олон улсын уран баяжуулах төвийг удалгүй ашиглалтад орох болно гэж дахин мэдэгдсэн байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Оросын олон улсын уран баяжуулах төвийн зарчим бол "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээг" хүлээн зөвшөөрөгч орнуудад иргэний хэрэглээний цөмийн эрчим хүч хангах явдал болно. Үүний зэрэгцээ уран баяжуулах техник, технологийг зөвхөн уг төв эзэмших болно. Иванов хэлэхдээ, Олон улсын уран баяжуулах төвийн удирдах арга барилын талаар хуучин ЗХУ тэрчлэн өнөөгийн Орост ч байгаагүй арга хэлбэрээр эрхлэн удирдах болно. Уг төв нь ОУАЭХА –д нээлттэй байх бөгөөд уг байгууллагаар баталгаажуулсан аж ахуйн нэгж юм. Энэ нь мөн нууц аж ахуйн нэгжийн жагсаалтад ороогүй уран боловсруулах цөмийн анхны үйлдвэр болох юм гэжээ.

      Орос улс Олон улсын уран баяжуулах төвийг санаачилж, идэвхтэй байгуулж байгаагийн шалтгаан нь дараах хэдэн талтай гэж шинжээчид үзэж байна.

     1- рт, Оросын эрчим хүчний стратегийн шилжилтийн хэрэгцээнээс боллоо. Оросын холбооны засгийн газрын хурлаар хэлэлцсэн төрийн эрчим хүчний стратегийн эцсийн төслийн дагуу, Орос үүнээс хойш байгалийн хийн эрчим хүчний шатахуунд эзэлж байгаа хувийн жинг буруулж, цөмийн цахилгаан, усан цахилгаан болон нүүрсээр шатахуун болгосон дулааны цахилгаан станцын тоог нэмэгдүүлэх болно.

     2- рт, дэлхийн эрчим хүчний дутагдалтай зарим орнууд цөмийн эрчим хүчийг төрийн эрчим хүчний хөгжлийн зорилт болгох үед Орос нь дэлхийн уран баяжуулах нийт хэмжээний 40 хувийг үйлдвэрлэж байгаа том орон болсоны хувьд уран баяжуулах үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт зохих нөлөө үзүүлэхийг хүсч байна. Олон улсын уран баяжуулах төв байгуулж байгаа нь энэ салбар дахь нөөлөөгөө өргөтгөхийн төлөө юм.

      3- рт, ОУАЭХА-р баталгаажуулсан олон улсын уран баяжуулах төв байгуулах нь олон улсын уран баяжуулах салбарыг дүрэмжүүлэх болон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэхэд ашигтай бөгөөд уг төвийг байгуулах нь Олон улсын цөмийн эрчим хүчний салбар дахь Оросын зохицуулалт хийх бодитой хүчин чадлыг дээшлүүлэх болно.

      Холбогдох хэлэлцээрийн дагуу, Казахстан Оросын Олон улсын уран баяжуулах төвд оролцож, ашиглах анхны улс болсон байна. Үүнээс гадна Оросын нутагт үйлдвэрлэн баяжуулсан ураныг Ираны цөмийн цахаилгаан станцд ашиглаж, Иран цөмийн зэвсэг судлан үйлдвэрлэж байна гэсэн олон улсын таамаглалаас зайлуулахыг Орос Иранд санал болгосон боловч Иран энэ саналыг хүлээн аваагүй юм. Орос олон улсын уран баяжуулах төв байгуулснаар стратегийн тодорхой зорилтоо биелүүлж болох боловч зарим орны цөмийн эрчим хүчний асуудлыг үнэнхүү зохицуулж чадах эсэхийг хараахан хэлж чадахгүй байна гэж шинжээчид үзэж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\