• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-21 17:37:02    
4 зүйлийн халдварт өвчнөөс сэргийлье

Хятадын Олон Улсын Радио

      Улаан цэцэг, Сэрхэнэд, Улаан эсэргэнэ, Гахай хавдар энэ дөрвөн төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх хэрэгтэйг хүүхдийн эмнэлэгийн докторууд зөвлөмж болгож байна.

      1. Улаан цэцэг: Улаан цэцэг бол өвчний вирусээс үүссэн мөгөөрсөн хоолойн халдварт өвчин юм. Эхлээд найтаах, ханиах, толгой өвдөх, халуурах, нулимс гарах зэрэг ханиаданд нэрвэгдсэн юм шиг байдал илэрдэг. Дараа нь арьсан дээр улаан цэцгийн толбо илэрдэг. Улаан цэцэгт нэрвэгдсэн хүн бол энэ өвчнийг тархаах эх үүсвэр нь юм.

      2. Сэрхэнэд: Халуурах нь голцуу сэрхэнэдийн илрэл байдаг бөгөөд цээжин бие, нуруу, нүүр, толгой, хөлийн ул, гарын алга, хуруун дээр үргэлждээ улаан бэржгэр эсэргэнэ гардаг байна. Жирийн байдалд халууныг хариулж, хорыг тайлах хятад өвсөн эмээр эмчилж болно. Дахивал, улаан бэржгэр дээр нь ягаан усан эм түрхэж, бактери халдварлахаас сэргийлэх хэрэгтэй.

      3. Улаан эсэргэнэ: 1-10 насны хүүхдүүд улаан эсэргэнэд нэрвэгдэх нь элбэг. Гол илрэл нь халуурах, хоолой өвдөх зэрэг болно. Халуураад 1-2 хоног болсны дараа, бүх биеэр нь арьсны биржүү гарч, энэ арьсны биржүү 3-5 хоног дараа нь аажмаар намдаж, халууны хэмжээ нь аяндаа хэвийн болдог байна.

      4. Гахай хавдар: Гахай хавдрыг бас гүрээ хөөрөх ч гэдэг. Дийлэнхдээ 4-15 насны хүүхдүүдэд илүү хүрдэг. Халуурах, бүх бие аягүй болох байдлаар илэрдэг. 1-2 хоногийн дараа гүрээ нь хавдаж, хоол идэх, зажлах үед бага зэрэг өвдөж эмзэглэдэг. Зарим хүүхдүүдийн эрүүний доорх булчирхай ихээр хавдах байдал илэрдэг байна.

      Эдгээр өвчнүүдээс сэргийлэхэд, хөл хөдөлгөөн ихтэй олон хүмүүсээс аль болох зайлсхийж, сууж байгаа өрөө байшингаа байнга цэвэр цэмцгэр байлгаж агаар салхи нэвтрүүлж байх хэрэгтэй бөгөөд хувцас хунар хөнжил дэвсгэрээ ч тогтмол хугацаатайгаар наранд гаргаж ээж байх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\