• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-21 20:55:43    
3-р сарын 21-ний өдрийн "Захидлын тойм" нэвтрүүлгийн агуулга

Хятадын Олон Улсын Радио

      "Захидлын тойм" булангийн ээлжит дугаараар танд хятадын хэдэн зүйр цэцэн үгнээс танилцуулах гэж байна. Хятад хэл сурч байгаа танд хятад хэл сурахад чинь бага ч тус болно гэдэгт найдаж байна.

     春光明媚:春 "хавар" гэсэн үг, 光гэдэг нь "гэрэл", "туяа", "гялбаа" гэсэн үг, 春光 гэдэг нь энд хаврын өнгө, хаврын шинж гэсэн утгаар хэрэглэгдэж байна. 明гэдэг нь "гэрэл", "ил", "тод" зэрэг утгатай, 媚 гэдэг нь "сайхан", "хээнцэр" гэсэн утгатай, 明媚 гэдэг нь "гоё сайхан" гэсэн утгатай. 春光明媚: хаврын өнгө үзэсгэлэнтэй сайхан гэсэн утгатай болно.

      春秋笔法:Күнь зы "春秋" гэдэг түүхийн судар бичигт засалт оруулахдаа, сайшааж үнэлэх ба буруушааж шүүмжлэх аргаар бичсэн аж. Тэр цагаас хойш ээдрээн будилянтай бөгөө, сайшаааж шүүмжлэх аргаар бичигдсэн зохиол бүтээлийг "春秋笔法"-гаар бичсэн гэж зүйрлэн хэлдэг байна. 春秋гэдэг үг нь "хавар намар" гэсэн үг, энд байлдаант төрийн Чүньчю гөрнийг хэлж байна. 笔гэдэг нь "үзэг" гэсэн үг, 法 гэдэг нь "хууль", "ёс", "арга" гэсэн үг, Энд хэлж буй 春秋笔法гэдэг нь байлдаант төрийн Чүньчю гөрнийг хэлж байна.

      春风化雨:春хавар гэсэн үг, 风гэдэг нь бол "салих" гэсэн үг, энд хэлж байгаа 春风 гэдэг нь өвс ургамал ургахад аятай байдаг зөөлөн урьхан салхийг хэлж, 化雨 гэдэг нь түмэн бодисыг амьлуулдаг хур бороог хэлж байгаа юм. Энд хэлж байгаа 春风化雨 гэдэг зүйр цэцэн үгээр боловсролын роллийг хэлдэг байна. Бас бусдад эрдэм мэдлэгээ заадаг нэр хүндтэй багшийг ч зүйрлэн хэлдэг байна.

      春风得意: 春 нь "хавар" гэсэн үг, 风гэдэг нь "салхи" гэсэн үг, энэ хоёр үг хоршоод баяр баясгалантайьхийморьтой байна гэсэн санааг илтгэж байна. Харин "хаврын салхи" гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа биш юм. 得нь "олох" гэсэн үг, 意 нь "санаа" ,"хүсэл зориг" гэсэн үг, энэ хоёр үг хоршоод маш сэтгэл дүүрэн, сэтгэл бардам байгааг зүйрлэн хэлсэн үг болох юм. \Номин орчуулан бэлтгэв\