• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-22 16:28:46    
Бүгд Найрамдах Габон Улс

Хятадын Олон Улсын Радио

      Нутаг дэвсгэр: 267667 хавдгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2003 оны байдлаар нэг сая 320 мянга. Гол үндэстэнд Фан үндэстэн (нийт хүн амын 30 хувийг эзэлнэ), Бапүнү үндэстэн (нийт хүн амын 25 хувийг эзэлдэг) зэрэг бий. Үүнээс гадна Бигэми үндэстэн 3000 гаруй байдаг. Албаны хэл нь Франц хэл, Фан хэл, Миенэй хэл, Батайкай хэл зэрэг үндэстний хэлтэй. Оршин суугчдын 50 хувь нь Катулик шашин шүтэж, 20 хцвь нь Христосын шинэ шашин шүтэж, 9 хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь балар эртний шашин шүтдэг.

      Нийслэл: Либревилле, 2003 оны байдлаар 500 мянган хүн амтай,, тус улсын улс төр, эдийн засаг, соёлын төв багаад хамгийн том далайн боомт. Хамгийн халуун 4-р сардаа 32 хэм, хамгийн сэрүүн 8-р сардаа 22 хэм.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Ел Хаж Омар Бонго Онбимба, 1967 оны 11-р сард ерөнхийлөгчийн тушаалыг залгамжилж, 1973 оны 2-р сард албан ёсоор сонгогдож, 1979 он, 1986 он, 1993 он, 1998 онд дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогонолын өдөр (үндэсний баяр)-- 8-р сарын 17-ны өдөр.

      Ерөнхий байдал: Африкийн төв баруун хэсэгт оршиж, дэлхийн бүслүүр төв хэсгээр нь өнгөрч байна, баруун тийш Атлантын далайн эрэг хүрч, зүүн болон өмнө биеэрээ Браззавиллле нийслэлтэй Конготой хөршилж, хойт талаараа Камерун, Эквадорын Гвинейтэй хил залгаж байна. 800 км урт тэнгисийн эргийн шугамтай. Дэлхий бүлүүрийн борооны ойн нийтлэг цаг агаартай, жил туж халуун бөгөөд бороо ихтэй, жилийн дундаж хэм 26 хэм.

      Манай тооллын 12-р зуунд Бантучууд Африкийн зүүн хэсгээс энд нүүж ирээд аймаг бүлгийн жижиг хаанлаг байгуулж байв. 15-р зуунд Португалийн далайчид энд хүрч ирэв. 18-р зуунд Францын колони болов. 1911 онд Германд өгөв. Дэлхийн 1-р дайны дараа Францд буцааж өгөв. 1958 онд "Францын хамтын нйигэмлэг"-ийн дотрохи Өөртөө засах бүгд найрамдах улс болов. 1960 оны 8-р сарын 17-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Л?он Мба анхны ?рөнхийлөгч болов. 1967 онд Мба нас нөгчсөний дараа дэд ?рөнхийлөгч Бонго түүний тушаалын залгамжлав. \М.Цэцэн бэлэтгэв\