Мин улсын хаадын 13 бунхан Бээжингийн төв хэсгээс 50 километр зайтай орших Янь шань уулны салбар нурууны нэг хонхорт байрладаг. Дин лин хэмээх бунхан бол энэ 13 бунхны доторхи хамгийн төлөөлөх чанартай 2 барилгын нэг нь юм.
Чан лин бунхны Мин лөү ордны орой дээрээс өнгийж харахад бунхны цэцэрлэгт хүрээлэнгийн бүх байдал маш тодхон харагдна. Үүнд бунхны цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө хэсгийн барилгууд нь дөрвөлжин хэлбэртэй. Хойт хэсэгт нь дугуй хэлбэртэй шороон дов оршно. Ингээд өмнө тал нь дөрвөлжин, хойт тал нь дуграг бүтэцтэй болсон байна. Хятадын эртний хүмүүс газар дөрвөлжин, тэнгэр дуграг гэж үздэг байсан болохоор энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийг түүний хуйлаар бүтээж, хааныг өөд болсны дараагаа тэнгэрт мордно гэсэн санааг ахуулжээ.
Өнгөрсөн зууны 50-аад оны үеэр археологичид Чан лин бунхны газар доорхи ордонг нээхээр төлөвлөж, малтсан боловч уг ордонд орох замыг нь ер олохгүй байжээ. Тэгээд хүмүүс хамгийн эрхэм энэ бунхныг эвдчихэхээс болгомжилж, 13 бунхны доторхи 3-р том бунхан Дин линг урьдаар нээхээр шийдсэн байна. Энэ Дин линд Вань ли хаан Жү И жюнь болон түүний хоёр хатныг оршуулсан байлаа. Энэ бунхны хэлбэр төрх нь Чан лин бунхантай маш төсөөтэй.
Эхлээд археологичид газар доорхи ордны хаалгыг нь олохгүй байлаа. Тэгэж эрсээр байгаад харин жижигхээн нэг хөшөө чулуу олов. Энэ нь уг газар доорхи ордны хаалгыг олох түлхүүр нь байсан аж. Түүний дээр Дин лин бунхны хаалганы байгаа байрлалыг сийлсэн байв. Тэгээд хүмүүс тэр хөшөөний зургийг ашиглан газар доорхи ордонд маш амархан орсон юм. Тухайн үедээ энэхүү жижигхэн чулуун хөшөө нь маш чухал үүрэг гүйцэтгэж байжээ.
Вань ли хаантан 22 настайгаа эхэлж энэ Дин лин бунхныг байгуулж, 6 жилийн хугацаа зарцуулж байгаад үүнийг байгуулж дуусгасан аж. Вань ли хаан 58 настайдаа өөд болсон тул бунхныг байгуулаад 30 жил дараастай байлгасан байлаа. Тийм болохоор оршуулга болох үеэр хаалгыг нь олохгүйгээс болгоомжилж энэ жижиг чулуун хөшөөг босгож, тэмдэг тавьсан байв.
|