Хятадын зүүн хойд зүгийн нутгийн Хар мөрөн буюу Хэй лүн жян мужийн Харбин хотын нэг жилийн 5 сар гаруй хугацааны цаг агаар нь дунджаар 0-ээс доош байдаг. Иймээс хүмүүс энэ хотыг мөсөн хот гэж нэрлэж заншсан юм. Тухайн нутгийнхан дээд тэнгэрийн энэ сайхан хайр хишгийг бүрэн ашиглаж, цас мөсний наадмууд зохиож, Харбин хотоо үлгэр домгийн ертөнц шиг үзэсгэлэнтэй сахйан засан чимдэг байна.
Харбин хот өндөр газарт байрладаг болохоор өвлийн уур оронгуут л цаг агаар хасах 20 гаруй хэмтэй болдог. Хүйтэн өвөл нь Харбин хотыг улам ч үзэсгэлэнтэй болгодгоороо энэ газарт өвөрмөц "цагаан соёл"-той болж, цас мөсний наадмаа хөгжүүлээд "Хятадын Харбины олон улсын цас мөсний наадам" болгож хөгжүүлжээ. 1985 оноос эхэлж, жил болгоны 1-р сарын 5-ны өдөр Харбины цас мөсний наадам эхэлж, дотоод гадаадын жуулчид дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирдэг юм.
Цас мөсний наадам нь 100 гаруй хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд Харбинь хотын бүх гудамж хороололд бүр мөсөн барималаар дүүрэн болдог юм. Үүний дотор төгөлдөр хуур, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлэг тэмдэг амьтан гэхчлэн дотоод гадаадын үлгэр домгоос өгсүүлээд амьдралын бүх зүйлийг уран сайхан харуулсан мөсөн барималууд энд тэндгүй харагдна. Тэр мөртөө мөсийг зөвхөн мөсөн өнгөөр нь биш бас янзын өнгө будаг оруулсан юм уу дотор нь дэн лав зохиож хийсэн болохоор шөнө болох тусмаа бүр их онцлог бөгөөд үзэсгэлэнтэй сайхан харагддаг байна.
Хятадын зүүн хойд нутаг нь бараг хагас жилээр хөлдүү байдаг бөгөөд тухайн нутаг нь хур тундас элбэг гол мөрөн олонтой болохоор мөс цасны наадам зохиоход туйлын тохиромжтой юм. Дөрвөн улиралд халуун зунаараа байдаг халуун бүснийхэн бол ийм цас мөсний наадмыг бүр их сонирхдог юм байна.
Хот гудамж хорооллуудын мөс цасны барималуудыг сонирхоод бас ханамжгүй санагдах юм бол Сунгарь мөрний хойд хөвөөнд байрладаг цас мөсний ертөнц хэмээх цанын баазад очиж үзэж болно. Уг бааз нь 40 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай. Энэ нь Харбины цас мөсний наадмын хамгийн том бааз юм. Энэ газарт асар тагт, ордон харш, цайз бэхлэлт гэхчлэн зүйл зүйлийн юумыг сийлээд тавьчигсан байдаг.
|