Гурван жилийн өмнө, баруун бүс нутгийн баялаг байгаалийн хийг эрчим хүчээр дутмаг төв болон зүүн нутагд дамжуулхын төлөө Хятад улс мондог том хэмжээний хөрөнгө оруулаж, 4000 километрын эрчим хүчийг дамжуулах төсөл---баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагд дамжуулах төслийг эхлэн байгуулсан юм. Сүүлийн нэг жил гаруйн турш, тус төсөл анх удаагаа байгалийн хий хангаах болж, 2004 оны эцэс болход тус төсөл нь албан ёсоор бүх талаар арилзааны эрхилэлтэд орсон байна. Өнөө Хятадын баруун нутгийн байгалийн хий нь дасралтгүй төв болон зүүн бүс нутгийн аж үйлдвэрийн хэрэглэгчид болон оршин суугчдын гэр ахуйн хэрэгслийг хангаж байна. Өнөөдрийн эдийн засгийн шинэ дугаараар би сонсогч танд энэ төслийн гүйцэтгэж байгаа чухал ач холбогдлыг будатай ярих болно.
Хятадын төв болон зүүн бүс нутга бол Хятадын эдийн засгийн хүчээр хамгийн хүцэрхэг, эдийн засгийн нэмэгдлээр хамгийн их бүс гутга болох юм. Эдгээр бүс нутгийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ нь их бөгөөд өөрөө өөрийгөө хангаахад бэрэх юм. Үүний зэрэгцээ, Хятадын баруун бүс нутагд баялаг байгалийн хийтэй боловч эдийн засгийн хөгжлөөр харицангуй буурай байгаа юм. Төв болон зүүн нутгийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг зохицуулаж, үүний зэрэгцээ баруун нутагд туслан эх баялагд нь зах зээл олж өгөхийн төлөө 2002 онд Хятад улс баруун нутгийн хийг зүүн нутагд дамжуулах төсөл хэрэгжүүлсэн юм. Тус төслийн нийт хөрөнгө оруулалт нь 140 тэрбум юаньд хүрч, өнөөгийн байдлаар Хятадын цар хэмжээгээр хамгийн том, зайгаар хамгийн урт, хөрөнгө оруулалтаар хамгийн их эрчим хүч дамжуулах төсөл болсон байна.
Хятадын төв бүс нутгийн Хэнань муж бол баруун бүс нутгийн байгалийн хийг зүүн бүс нутагд дамжуулах төслийн үр өгөөжийг хамгийн эрт хүртсэн мужийн нэг болох юм. 2003 оны 10-р сард тус мужийн төв Жэн жөү хотын аж ахуйн нэгжүүд болон суугаал иргэд баруун нутгийн хийг зүүн нутагд дамжуулсан байгалийн хийг хэрэглэх болсон байна. Сэтгүүлч тухайн газар нэгэн Чан янь гэсэн хатагтайтай ярилцах үе тэрээр хэлэхдээ, Манай энд хэдүйгээр 10 гаруй жилийн өмнө байгалийн хийг хэрэглэсэн боловч хүрэлцэхгүй байсаар ирсэн юм. Өнөө баруун нутгаас дамжуулсан байгалийн хийг хэрэглэх болсны дараа байдал их өөр болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Баруун нутгийн байгалийн хийг Жэн жөү хотод дамжуулхаас өмнө, орой хүмүүс ажлаасаа буугаад гэртээ хоол хийх үе, банш чинахаар жишээлхэд чанасан биш дэвтээсэн шиг байдаг юм. Өнөө баруун нутгаас дамжуулсан байгалийн хийг хэрэглэх болсны дараа хийн ирэлт маш сайн болсон байна гэжээ.
Хятадын хамгийн том аж үйлдвэр, худалдааны хот болох Шанхай хот бол тус төслийн хамгийн том хот болох юм. Төлөвлөгөөний дагуу, Шанхай хотод дамжуулан хүргээх байгалийн хий нь тус баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагд дамжуулах төслийн нийт дамжуулах хийн хэмжээний 1/3 хувийг эзлэх болно. 2004 оны эхээр баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагд дамжуулах төсөл нь албан ёсоор Шанхай хотод хий хангасан юм. Шанхай хотын орлогч дарга Жөү юй пэн хэлэхдээ, Шанхай хот эдийн засаг түргэн хөгжиж байгаа боловч эх баялагийн талаар бол "ядуу бүс нутаг" болох юм. Жил бүрийн хэрэглэх байгалийн хийний 85%-ыг бусад газраас дамжуулан оруулж байна гэжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Тус төслийн дамжуулаж байгаа байгалийн хий нь Шанхай хотын оршин суугчдын хэвийн амьдралыг баталснаар барахгүй ирээдүйд баруун нутгаас ирэх байгалийн хий нь Шанхай хотын эдийн засгийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгээх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
2003 онд манай Шанхай хот бүх онд бараг 480 сая шоо метр байгалийн хий хэрэглэсэн бол 2004 онд бараг 1 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэсэн байна. хэрэглэсэн хэмжээ 2 дахин өссөн байна. Энэ 2 дахин өссөн байгалийн хий бол баруун нутгийн байгалийн хийг зүүн нутагд дамжуулах төслөөс ирсэн юм. Хойшид үүний ач холбогдол нэн их болход би итгэл дүүрэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Тус төслийн нөлөөгөөс болж өнөө Шанхай хотын байгалийн хийн нийт хэрэглэгчид уулдаа хэдэн зуун мянган өрөх байсан бол одоо өсөөд 1 сая 300 мянган өрөх болсон байна гэжээ.
Тус төсөл нь зүүн бүс нутгийн эрчим хүчээр дутагдаж байсан байдлыг намжаасан бөгөөд байгалийн хий хангаж байгаа Шинжян зэрэг баруун бүсийн нутагч тус төслөөс маш их үр өгөөж хүртсэн байна. Жишээлвэл, тус төслийн мондог том хөрөнгө оруултын 20 тэрбум гаруй юанийг Шинжянд оруулаж байгалийн хийг хайх болон нээн хөгжүүлэхд хэрэглэсэн байна. Үүнээс гадна төслийн хоолой тавих барилгийн матриал болон механик тоног төхөөрөмжийг бүр тухайн орон нутгаас худалдан авсан юм. Шинжянгийн Уйгар Үндэстний Өөртөө Засах Районы хөгжил өөрчтлөлтийн комиссын дарга ноён Лиү Яньлян хэлэхдээ, Тус төсөл нь Шинжянгийн эх баялагийн давуулгийг эдийн засгийн давуулаг болгон хувьруулсан байна гэжээ. Тэр хэлэхдээ:
Шинжянгийн эх баялагийн давуулгийг эдийн засгийн давуулаг болгон хувьруулхад тус төсөл маш их ач холбогдол өгсөн байна. Шинжянгийн нүүрсний эх баялаг бүх Хятадын 40%-ыг эзэлж байдаг, нефть нь бүх Хятадын эх газрын нефтийн гаралтын 30% -ыг эзэлж, бйгалийн хийн нөөц нь бүх Хятадын байгалийн хийн эх газрын нийт нөөцний 34%-ыг эзэлж байна. Хойшдын манай Шинжянгийн хөгжлийн чиглэл бол эх баялагийн давуулгаа үйлдвэлэл болон эдийн засгийн давуулаг болгон хувьруулах явдал болно гэжээ.
|