2007 онд "Хятадын жил"-ийн арга хэмжээ Орост зохиогдоно. Өнөө үүний төрөл бүрийн бэлэтгэл ажил эрчимтэй хийгдэж, арга хэмжээнүүд нь удалгүй бүх талаар эхлэх гэж байна. Оросын олон давхаргын хүн ард энэ арга хэмжээг яаж ойлгож, ямар хүсэл найдвар тавьж байгаа бол ?
ОХУ-ын Хэвлэл хийгээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэг эрхэлсэн газрын дарга Михайл Сеславенски саяхан Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээний Хятадын мэдээллийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцож, энэ жил Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээний хугацаанд олон арван мянган хүн энэ арга хэмжээнд шууд оролцож, нэн олон хүн сонин хэвлэлээр энэ арга хэмжээг ойлгох болно гэж хэлсэн байна.
Оросын Хэвлэлийн агентлагийн дарга хатагтай Свитлана Мирониук бол Хятад улстай хувь барилдлагатай хүн юм. Тэрээр 2006 онд Хятадад зохиогдсон "Оросын жил"-ийн хугацаанд Хятадад ажиллаж байсан бөгөөд түүний хүү нь ч Хятад хэл сурч байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ,
Өнгөрсөн онд Хятадад зохиогдсон "Оросын жил"-ийн арга хэмжээний хугацаанд Бээжинд ажиллаж байсан туршлагаа та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Миний 6 настай хүү тэр үед Бээжинд Хятад хэл сурч байсан бөгөөд өнөө ч сурч байгаа, миний хүү сурах дуртай их сонирхолтой сурч байна. Орост зохиогдох "Хятадын жил"-ийн арга хэмжээ дуусах үеэр би ч бодсон санснаа Хятадаар илэрхийлж чадахыг хүсч байна гэжээ.
Оросын симфони хөгжмийн чуулгын дарга, Оросын Хятад удамтай гавьяат уран бүтээлч, найрамдлын одон шагналт Жэнь Гуань урт хугацааны турш Хятад, Оросын соёлын харилцааны ажил хийсэн юм. Өнгөрсөн онд тэрээр симфони хөгжмийн чуулгыг авч Бээжин, Шанхай зэрэг газарт олон удаа тоглолт гаргасан байлаа. Орост болох "Хятадын жил"-ийн хугацаанд Хятадын жүжигчдийн тоглолтыг сонирхохыг Оросын ард түмэн хүсэн хүлээж байна гэж тэр хэллээ.
Владимир Фелиуриа бол Санкт-Петербург дахь Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн гишүүн, инженерийн мэргэжилтэй хүн юм. Тэрээр Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээнд маш их хүсэл найдвар тавьж байна. Тэрээр хэлэхдээ, би "Хятадын жил"-ийн арга хэмжээнд маш их хүсэл найдвар тавьж байна. "Хятадын жил"-ийн хугацаанд соёл, эдийн засаг зэрэг чухал чухал арга эхмжээнүүд болохыг хүсч байна. Орост "Хятадын жил"-ийн арга хэмжээ зохиогдох нь манай хоёр том гүрэн – Орос, Хятадын найрсаг харилцааг дэлхий дахинд дахин харуулах болно гэжээ.
Омаск их сургуулийн Англи хэлний багш Вадим Елешев бол ХОУР-гийн идэвхтэн сонсогч бөгөөд өнгөрсөн онд ХОУР-гийн асуулт хариултын уралдаанд тусгай байранд шалгарч, урилгаар Бээжин ирж, шагнал гардуулах ёслолд оролцож байсан юм. Тэрээр хэлэхдээ,
Би бүх Орос хүнтэй нэгэн адлиар "Хятадын жил"-ийн арга хэмжээ нь Орос, Хятад хоёр ард түмний найрамдлыг цаашид зузаатгахыг хүсч байна. "Хятадын жил"-ийн хугацаанд зохиогдох сонирхолтой арга хэмжээнүүдээс бид Хятадын тухай шинэ соргог мэдээлэл авч, Хятадын өвөрмөц онцлогтой, дэлхийд хосгүй соёлыг нэн гүнзгий ойлгох болно гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\
|