• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-23 18:39:50    
Зургаан талын зургаадахь хэлэлцээний анхдугаар шатны хурал мэдэгдэл гаргаад завсарлав

CRI

      Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын зургаадахь хэлэлцээний анхдугаар шатны хурал 22-ны өдөр "даргын мэдэгдэл" нийтэлсний дараа хурал завсарласан байна.

      Зургаан талын зургаадахь хэлэлцээний дарга, Хятадын төллөөлөгчдийн тэргүүн Ү Давэй "даргын мэдэгдэл"-д тэмдэглэхдээ, энэ удаагийн хурлаар талууд таван ажлын хэсгийн тайланг сонсч, эхний шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн байна. Талууд зургаан талын хэлэлцээг үргэлжлэн ахиулахыг зөвшөөрөв. 9-р сарын 19-ний хамтын мэдэгдэл болон "хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхлэлтийн үйл ажиллагаа"-ны хамтын баримт бичиг дэх амлалтаа нухацтай хэрэгжүүлэхээ талууд дахин нотолж байна. Талууд хурлыг түргэн сэргээхийг зөвшөөрч байна гэжээ.

      Зургаан талын хэлэлцээний БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун юун Во хурал завсарлахыг мэдэгдсний дараа хэлэхдээ, царцаагдсан Хойт Солонгосын мөнгөний асуудалд өнөө ямар ч улс төрийн асуудал байхгүй, зөвхөн техникийн асуудлыг зохицуулах хэрэгтэй байна. Энэ нь хэдэн хоногийн дотор зохицуулагдах болно гэжээ. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\