Бүх Хятадын сургуулийн биеийн тамир спортын ажлын хурлын үзэл санааг нухцай хэрэгжүүлэхийн тулдд, 1-р сарын 23-нд хуралдсан Шанхай хотын сургуулийн биеинй тамир спортын ажлын хурлаас, сургуулийн биеийн тамир спортын ажил нь улс орон, үндэстний ирээдүйд холбоотой том үйл хэргийн талаар ойлголтоо нэмэгдүүлэх нь чанартай сургалтыг хэрэгжүүлэхэд хийх онц ахилт болох бөгөөд Нийт ард түмний бие чийрэгжүүлэлтийн спортын гол тал болно гэж дэвшүүлжээ. Шанхай хотын боловсролын хороо, хотын биеийн тамир спортын товчоо "сургуулийн спортын ажлыг ахиулах төлөвлөгөөг" бүх талаар хэрэгжүүлж, 6 бодитой ажил хийх болно.
1."Дунд бага сургуулийн сурагчдын өдөр бүр 1 цаг биеийн тамир спортоор дасгалжихыг баталгаажуулах" тогтоолыг чанд хэрэгжүүлнэ.
2. Биеийн эрүүл мэндийг үнэлэх дүрмийг бүх талаар хэрэгжүүлнэ.
3. биеийн тамир спортын уралдаан тэмцээн ихээр өрнүүлнэ.
4. багачууд залуучуудын сургуулийн гаднах биеийн тамир спортын ажиллагааны талбайг ихээр байгуулж, багачууд залуучуудын спороор дасгалжихад аятай орчин бий болж өгнө. Сургууулийн биеийн тамир спортын талбайг гэр хороолол болон багачууд залуучуудад нээлттэй байлгахыг нааштай ахиулна.
5. биеийн тамир спортын шилдэг чадвартныг бэлтгэх механизм тогтооно.
6. сургуулийн биеийн тамир спортын аюулгүй байдлыг баталгаажуулж, шалган байцаах ажлыг нухцтай хийнэ.
Үүнээр өргөн олон багачууд залуучуудын спортоор дасгалжих урмыг хөгжөөж, өдөр бүр 1 цаг дасгалжиж, 50 жил эрүүл энх ажил хөдөлмөр хийж, нэг нас аз жаргалтай амьдрах үзэл ухагдахуунтай болгон хүмүүжүүлнэ.
|