• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    Apr 9th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-23 18:07:19    
Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээний бэлтгэл ажил урагштай ахиж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

       2007 онд Хятад Орос хоёр орны "Улс орны жил"-ийн арга хэмжээний "Хятадын жил" тохиож байгаа юм. Уг арга хэмжээний нээлтийн ёслол ойртлоо. Бэлтгэл ажлууд ч жигдэрч байна. "Хятадын жил"-ийн арга хэмжээний нээлтийн ёслолын чухал агуулга болох "Хятадын соёлын наадам" болон "Хятадын төрийн үзэсгэлэн"-г хир зэрэг бэтгэсэн, энэ тухайд Хятад Орос хоёр тал ямар ямар ажлууд зохион байгуулсан гэх зэрэг талаар хүмүүс их анхаарал тавьж байна.

      Одоо та бүхэн Хятадын сёлын наадмын нээлтийн ёслолын тоглолтод оролцох Хятадын жүжигчдийн бэлтгэл тоглолтыг сонсч байна. Энэ нь мөн ч Орост болох "Хятадын жил"-ийн арга хэмжээний нээлтийн тоглолт болох тул маш чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн жил Оросын Ерөнхийлөгч В. Путиныг Хятадад айлчилсанд Хятад орос хоёр орны төрийн тэргүүн хамтаар Хятадад зохиогдсон "Оросын жил"-ийн арга хэмжээний нээлтийн ёслолын тоглолтыг сонирхон үзсэн юм. Энэ удаа дарга Хү Жиньтао ч Орост айлчлах хугацаандаа Орост зохиогдох "Хятадын жил"-ийн арга хэмжээний нээлтийн ёслолын тоглолтыг Керемлийн ордноос сонирхон үзэх болно. Тоглолтын гадаад харилцааны Хятадын компанийн соёлын харилцааны төвийн төслийн дарга Фань Жин бэлтгэл ажлынхаа тухай танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, бэлтгэл ажил хагас жилийн өмнөөс эхэлсэн. Үүнд эхний үеийн харилцаа холбоо тогтоох асуудлаар төслийн хэсэг олон удаа Орос орсон. Тоглолтын бэлтгэл ажлыг Оросын тал бидэнтэй хамтаар хийж байна. Энэ тоглолтыг их чухалчилж, олон хамтлагийг оролцуулж байгаа болохоор бараг 300 гаруй жүжигчин оролцож байна гэжээ.

      Энэ тоглолтод Хятадын Дүн фан дуу бүжгийн чуулга зэргийн олон нэрт чуулга хамтлаг оролцож, дуу хөгжим, цирк, бүжиг гэх зэргийн тал талын агуулгыг хамарсан тул Оросын үзэгчидэд Хятадын соёлын охи сорыг харуулах болно. "Хятадын соёлын наадам"-ын ерөнхий хянагч Андре Лелявин тоглолтыг хүсэн хүлээжж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ,

      Миний бодохоор энэ нь маш томоохон концерт юм. Энэ концертод оролцуулхаар Хятадын соёлын яамны илгээсэн хамтлаг нь мэргэжлийн өндөр түвшинтэй хамтлагууд юм. Тэд Москва болон Оросын олон газрын үзэгчидэд баялаг сайхан тоглолт сонирхуулах болно гэжээ.

      Нээлтийн тоглолт нь "Хятадын соёлын наадам "-ын арга хэмжээний нэг бүрэлдүүн хэсэг болох юм. Оросын олон газар бас олон арга хэмжээ зохион байгуулах болно гэжээ. "Хятадын жил"-ийн арга хэмжээний чухал тоглолт болсоны хувьд "Хятадын соёлын наадам"-ын арга хэмжээнүүд нь Оросын ард түмэнд гүн сэтгэгдэл үлдээх болно гэж А.Лелявин үзлээ.

      "Хятадын соёлын наадам " бол Орост зохион байгуулж байгаа "Хятадын жил"-ийн чухал арга хэмжээ юм. Учир нь Хятадын соёлын наадамаар Оросын ард иргэд Хятадын соёлын шилдэг зүйлтэй шууд танилцаж, Орос Хятад хоёр ард түмний харилцаа найрамдал нөхөрлөлийг ахиулах болно гэж би үзэж байна гэжээ.

      Орост зохион байгуулагдаж байгаа "Хятадын жил"-ийн Хятадын хэвлэл мэдээллийн төв бол "Хятадын жил"-ийн арга хэмжээнүүдийг мэдээлэхээр Москвад байгуулагдсан тусгай байгууламж болох юм. Уг төвийн дарга Дин Саомин ч холбогдох байдлыг танилцуулав.

      Тэрээр хэлэхдээ, Орост зохион байгуулагдах "Хятадын жил"-ийн нээлтийн ёслол болох гэж байна. Тухайн үед "Хятадын үндэсний үзэсгэлэн", "Хятадын соёлын наадам" зэрэг чухал үйл ажиллагаануудыг зохоион байгуулж, Хятад Оросын удирдагчид хамтаар дээрэх арга хэмжээнд оролцох болно гэжээ. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040