Хятадын умард нутгийн Хэ Бэй мужийн Ши жячжуан хотын ойролцоохь Чюй зай тосгон нь ойр хавьдаа алдартай тосгон юм. 20-р зууны 70-аад онд Чюй зай тосгон нь нутагдаа маш ядуу байсан. 30 гаруй жилийн чармайлтаар Чюй зай тосгоны хүмүүс өөрийн гэсэн онцлогтой "хамтын аж ахуйг хөгжүүлж, хамтаар баян чинээлэгжих" замаар замнаж, бүх хятадад далдаршсан баян чинээлэг тосгон болжээ.
Чюй зай тосгон Хэ бэй мужийн төв Ши жячжуан хотоос баруунш 15 километр газарт байдаг. Тосгонд 15 аж ахуйн нэгжтэй, 530 өрх айлтай. Чюй зай тосгоны иргэн хатагтай Ню Цюйфан хэлэхдээ, уул нь манайх 80 хавтгай дөрвөлжин метр талбайтай байшинд сууж байсан. 2000 онд 412 хавтгай дөрвөлжин метр талбайтай байшинд нүүж орсон. Амьдпралын боломж сайн байна. Хотынхоос тутхааргүй байна гэжээ.
Ню Цюйфаны сууж байгаа хоёр давхар байшинд ус, цахилгаан, халаалт, бүр байгаа. нэг давхарт машны гарааж, хүлээлэлгийн өрөө, хоёр давхарт унтлагын өрөө байгаа юм байна. Ню Цюйфаных 4 хүн амтай. Нөхөр нь аж ахуйн нэгжид ажилладаг. Хоёр хүүхэд нь сургуульд сурч байгаа. Өөрөө тариан ажлаа хийхээс гадна бас районыхаа эрүүл хамгааллын ажлыг хариуцдаг юм байна. Эднийх жилдээ зуун мянга гаруй юаний орлоготой. Өнөө тус тосгоны тал хувийн өрх компьютертай, 10 хувийн өрх хувийн машинтай. Өнөө тосгондоо эмнэлэг зэрэг нийтийн төхөөрөмж байгуулж байна. 65 нас хүрсэн настад жилдээ 1000 юаний тэтгэвэрийн мөнгөтэй юм байна.
Чюй зай тосгон ядуугаас баян болсны чухал шалтгаан нь гэгээрэл боловсрол болон чадвартан бэлтгэхийг чухалд үзсэнд оршино. Тус тосгонд хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, дунд сургуультай. Хүүхдүүд хоёр нас хагасаас цэцэрглэгт орж, өндөр дунд хүртэл сурч болно. 26-тай Луань шаоже бол цементын үйлдвэрийн техникийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Түүнийг 1999 онд тосгоноос нь мөнгө гаргаж, Хэ бэй мужийн байгалийн шинжлэх ухааны дэд сургуульд суралцуулжээ. 2003 онд сургуулиа төгсөөд тосгондоо ирж, эдийн засгийн байгуулалтад оролцжээ. Тэрээр хэлэхдээ: чадвартай хүнийг бэлтгэсэн нь тосгоны эдиийн засгийн тогтвортой хөгжихөд баттай суурь тавьсан байна. Аж ахуйн нэгж багаас их болон хөгжиж байна. чадвартай хүмүүс аж ахуйн нэгжийн хөгжил маш чухал гэдгийг удирдлагууд ойлгон таниж байна. би сурсан мэдлэгээрээ тосгоноо нэн сайн болгон байгуулахыг хүсэж байнна гэжээ.
|