• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-26 14:38:58    
Ү И Оросын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчтой уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Орост айлчилж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И 25-ны өдөр Москвад Оросын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Дмитри Медведевтэй уузлаа.

      Ноднин жилийн Хятад улсад зохион явуулсан "Оросын жил" арга хэмжээний баялаг амжилтыг Ү И нааштай үнэлсэн бөгөөд Оросын талын энэ оны Орост зохион явуулах "Хятадын жил" арга хэмжээг торвитой дэмжиж байгаад талархал илэрхийлсэн байна. Ү И хэлэхдээ, Дарга Хү Жиньтао Орост удахгүй төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Владимир Путины хамтаар "Хятадын жил" арга хэмжээний нээлтийн ёслолд оролцох болно, энэ нь хоёр орны харилцааны том үйл хэрэг юм гэжээ.

      Дмитри Медведев хэлэхдээ, Орос Хятадын харилцааг Оросын тал дээд хэмжээнд чухалд үзэж байна, хамгийн их хүчин чармайлт гаргаж, Дарга Хү Жиньтаогийн Орост хийх төрийн айлчлал амжилтад хүрэхийг баталж, Хятадын талтай хамтаар "Хятадын жил" арга хэмжээний төрөл бүрийн ажиллагаануудыг сайтар хийх болно гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\