Хятадын үндэстний цөөнхийн удирдлагын боловсон хүчин бэлэтгэхээр гол болгосон анхны дээд сургууль бол 1985 оны 9-р сарын 9-ний өдөр Бээжинд байгуулагдсан Төвийн үндэстнй цөөнхийн удирдлагын боловсон хүчний дээд сургууль болно.
Хотон үндэстний анхны сургууль: Хятадын Хотон үндэстний анхны сургууль бол 1949 оны 10-р сарын 6-ны өдөр байгуулагдсан, Бээжин хотын Гуан Аньмэнь хаалганы дотор гудамжинд байдаг Хотон иргэдийн сургууль болно. Уул нь Хотон иргэдийн дээд сургууль гэж нэрлэгдэж байсан энэ сургууль байгуулагдсан 50 гаруй жилийн турш улс оронд үй олон эрдэм номтой хүн бэлэтгэж өгсөн байна, тэд нарын дотор улсын шинжлэх ухаан техникийн дэвшлийн шагнал хүртсэн инженер, соёл урлаг боловсролын ажил эрхэлсэн профессор, өндөр зэргэллийн редактор сурвалжилагч, шашны салбарын нэрт жүтгэотэн, төрийн албан байгууллагын албан хаагч зэрэг бий.
Үйлдвэрчний эвлэлийн үндэстний цөөнхийн боловсон хүчний анхны сургууль: Хятадын үйлдвэрчний эвлэлийн үндэстний цөөнхийн боловсон хүчний анхны сургууль бол 1985 оны 9-р сарын 11-ний өдөр Үрэмчид байгуулагдсан Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Үйлдвэрчний эвлэлийн боловсон хүчний сургууль болно. Энэ сургууль анхны элсэлтээрээХятад, Уйгар, Казак, Монгол, Хотон, Манж зэрэг 6 үндэстний 136 оюутан элсүүлсэн байна. Энэ сургууль нь Хятад, Уйгар хоёр хэлээр хичээллэж, онол, аж ахуйн нэгжийн удирдлага, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний түүх, үйлдвэрчний эвлэлийн ажлын мэдлэг зэрэг хичээл зааж байжээ.
Лалын шашны анхны дээд сургууль: Хятадын Лалын шашны анхны дээд сургууль бол 1955 онд байгуулагдсан, Бээжин хотын Мусульманчууд төвлөрч байгаа Ниүжэ орчим байдаг Хятадын Лалын шашны дээд сургууль болно. Энэ дээд сургуульд Хятадын газар бүхний Мусульман залуучууд сурваг. Сургуулийн сурах хугацаа таван жил бөгөөд оюутанууд голдуу Лалын шашны мэргэжил мэдлэг болон бусад соёлын хичээл сурхаас гадна мөн шашны өдөр тутмын хичээл ном хийдэг байна. Тэд нар төгссөний дараа олон газрын Лалын шашны сүмд очиж ажиллан, Мусульманчуудад үйлчилдэг юм байна.
Мусульманы анхны их сургууль: Хятадын Мусульманы анхны их сургууль бол 1989 онд Ши-ань хотод байгуулагдсан Ши-аний Мусульманы соёлын мэргэжил дээшлүүлэх их сургууль болно. Энэ бол нийгэм нийтийн хүчинд түшиглэн байгуулсан хувийн зардлаар сурах их сургууль бөгөөд голдуу Хотон, Уйгар, Казак, Үзбек, Дүншян, Сала, Бао-ань зэрэг Шалын шашн шүтдэг 10 үндэстний оюутан элсүүлдэг. Хоёроос гурван жилийн хугацаанд Англи хэл, Араб хэл, хууль зүй зэрэг хичээл заадаг юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|