
Хятадын гадаадад зохион байгуулж буй цар хүрээгээр хамгийн их, хамарсан салбар нь хамгийн өргөн улсын зэрэглэлийн үзэсгэлэн болох– "Хятад үндэстний үзэсгэлэн" 27-ны өдөр Оросын нийслэл Москва-д нээгдэх гэж байна. Үзэсгэлэнг Хятад улсын дарга Хү Жиньтао, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамтаар нээх болно.
2006 онд болсон "Оросын жил"-ийн арга хэмжээ Хятад улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсний дараа, Хятадын жилийн арга хэмжээ энэ онд Орост анх удаагаа зохиогдох гэж байна. Хятад үндэстний үзэсгэлэн бол Хятадын жилийн 200 гаруй арга хэмжээний доторхи улсын зэрэглэлийн томоохон төслүүдийн нэг юм. Хятадын Худалдааны яамны орлогч сайд Юй Гуанжөү манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үедээ,
Хятад үндэстний үзэсгэлэн нь "харилцан ашигтай хамтран ажиллаж, эвсэг зохицонгуй хөгжих" уриан дор болох болно. Үзэсгэлэнгийн нийт талбай нь 20 мянган ам метр байна. Энэ бол Хятад улс 1978 оноос нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш гадаадад ажилуулах гэж байгаа хамгийн том үзэсгэлэн болох юм. Үзэсгэлэнд томоохон 200 гаруй аж ахуйн нэгж оролцох бөгөөд Хятадын 31 муж, хот, өөртөө засах район, болон 30 гаруй салбар хамрагдаж байгаа юм гэжээ.
Хятад үндэстний үзэсгэлэнд нэрт брэндийн барааны хэсэг, үйлчилгээний ажил төрлийн хэсэг, цогцолбор үзэсгэлэнгийн хэсэг, орон нутгийн болон яам хороодын хэсэг зэрэг багтаж байгаа юм. Түүний дотор нэрт брэндийн барааны хэсэг нь үзэсгэлэнгийн нийт талбайн 70 хувь орчмыг эзэлж, авто машин болон түүний эд анги, машин техникийн бүтээгдхүүн, барилгын материал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нэхмэл болон бэлэн хувцас, гэрийн тавилга болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг орно. Эдгээр бүтээгдэхүүнүүд Хятадын аж үйлдвэрийн хөгжилт түвшнийг харуулсан байна. Энэ үзэсгэлэнд оролцох Леново корпорацийн үзмэр нь нүдэнд хамгийн тод тусч байлаа. Уг корпорацийн Оросын бүсийн захирал Масленников хэлэхдээ,
Оросын түүхэн дээр анх удаагаа ийм том үзэсгэлэн зохиогдох гэж байна. Энэ үзэсгэлэн нь түргэн хөгжиж байгаа Хятадын эдийн засгийн хөгжлийн байдлыг харуулах бөгөөд, Орос, Хятадын эдийн засаг худалдааы хамтын ажиллагаа тэрчлэн Хятад, Оросын харилцаанд асар их үр нөлөө үзүүлэх болно гэжээ Аялал жуулчлал бол мөн энэ үзэсгэлэнгийн чухал агуулгын нэг. Хатагтай Ирина бол Москвагийн их сургуулийн Ази Африкийн судлалын дээд сургуулийн Хятад хэлний ангийг төгссөн. Тэрээр Хятадын Хэлний дээд сургуульд нэг жил сурч, одоо Москвад аялал жуулчлалын хөтлөгч орчуулагчийн ажил хийж байгаа аж. Тэрээр хэлэхдээ,
Үндэстний үзэсгэлэн ажиллуулахыг бид маш сайшааж байна. Энэ нь хоср талын хамтын ажиллагаа, найрамдалд маш их тустай. Манай оронд ирж байгаа Хятадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна гэжээ.
Хятад үндэстний энэ үзэсгэлэн удахгүй нээгдэх гэж байна. Хятад, Орос хоёр талын аж ахуйн нэгжүүд энэ үзэсгэлэнгийн үеэр 4 тэрбум 300 сая гаруй ам.долларын гэрээ хэлэлцээр тохиролцож гарын үсэг зурах юм. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|