Өнөөгийн байдлаар, манай улсын өмөн үүд нэрвэгдсэн хүмүүс тун түргэн нэмэгдэж байна. Бүртгэлээс үзвэл, 2003 онд, манай улсын өмөн үүд нэрвэгдсэн хүний нийт тоо 2 сая 130 мянгаас давж, 2005 он гэхэд нэмэгдээд 2 сая 390 мянган хүн болов. Эдгээр хүмүүсийн дотор эрэгтэй нь 1 сая 400 мянга, эмэгтэй нь 990 мянга байв.
Өмөн үүд нэрвэгдэх шалтгаан янз бүр тодруулахад бэрхтэй байдаг
Анагаахын мэргэжилтнүүд үлэмж хэмжээний бичиг материалыг судалж үзээд ийм хоёр талаар нийтлэг ойлголттой болсон байна. 1. Өмөн үүд нэрвэгдсэн хүмүүсийн 80% нь байгаль орчны нөлөөгөөс болоод ийм өвчинд нэрвэгдэж байна. Үүнд бас физик, хими, биологи, нийгэм сэтгэл зүй зэрэг янз бүрийн шалтгаан багтаж байгаа юм. 2. Өмөн үү нь олон төрлийн шалтгааны хам шинжийн үйлдлээс болж байгаагаас биш зөвхөн ганц талын шалтгаанаас үүсч байгаа юм байна. Тоо баримтаас үзвэл, өмөн үүгийн байнга тохиолддог 5 зүйлийн хорт хавдар гэвэл, эрэгтэйчүүдэд амархан тохиолддог уушигны өмөн үү, ходоодны өмөн үү, элэгний өмөн үү, улаан хоолойн өмөн үү болон шулуун гэдэсний өмөн үү болно. Эмэгтэйчүүдэд олон тохиолддог нь хөхний булчирхайн өмөн үү, ходоодны өмөн үү, уушигны өмөн үү, элэгний өмөн үү болон улаан хоолойн өмөн үү юм.
Тамхи татагчдын уушигны өмөн үүд нэрвэгдэх хэмжээ маш их
Уушигны өмөн үүд нэрвэгдэх шалтгаан олон байдаг хэдий ч тамхи их татдаг юм уу тамхи их татдаг хүний дэргэд олон жил байсан хүмүүсийн уушигны өмөн үүд нэрвэгдэх хэмжээ нь тамхи татдаггүй хүмүүсийнхээс тодорхой хэмжээгээр их байгаа нь олон орны анагаахын мэргэжилтэнүүдийн нийтлэг нотолгоо юм. Гэвч үүний зэрэгцээ өөр шалтгаан байдгийг мэргэжилтнүүд бас бидэнд сануулж байна.
Хоол хүнсээ зүй зохистой хэрэглэж өмөн үүгээс сэргийлэх
Тоо баримтаас үзвэл, өмөн үүд нэрвэгддэг хүмүүсийн 1/3 нь тэдний хоол хүнсээ зүй зохистой хэрэглэхтэй шууд холбоотой юм байна. Энэ нь голдуу 3 талаар илэрч байна.
1. Хүнсний зүйлийг аюулгүй байлгах:
Химийн бордоо болон тариалангийн хорыг их хэрэглэсэн тариа будаанаас боловсруулан гаргасан хүнсний бүтээгдэхүүнүүдийг урт хугацаагаар идэж уувал өмөн үүд нэрвэгдэх хэмжээг ихээр нэмэгдүүлдэг байна.
2. Хуурч хайрах арга хэлбэр:
Тосыг олон дахин давтан хэрэглэж, ногоо хуурах юм уу хүнсний бүтээгдэхүүн шаргаахад уг хүнсний бүтээгдэхүүний гадаргуу дээр нь өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх химийн бодис наалддаг байна. Үүнээс гадна, давслах, утах, шарах зэрэг арга нь ч хүнсний зүйлд хүний биеийн эрүүл мэндэд ашиггүй бодис бий болгож, өмөн үүд нэрвэгдүүлж болзошгүй юм байна.
3. Хоол хүнсний бүтэц:
Өмөн үүгээс сэргийлэхэд өдөр бүр анхаарал тавьж байхыг мэргэжилтнүүд санал болгож байна. Өдөр болгон амин дэм элбэгтэй, ширхэглэг эд элбэгтэй, өөх тос багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь хүний биеийн эрүүл мэндэд ашигтай бөгөөд хоол хүнсний зүй зохистой бүтэц болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Лууван, төмс, бө цаа, гүйлс, улаан лооль, саримс, бөөрөнхий сонгино, сонгино, улаан чавга, долоогоно, цагаан мөөг, өндгөн мөөг бол цөмөөрөө өмөн үүгээс сэргийлэх үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүн болохыг мэргэжилтнүүд нэрлэж байна.\Л.Буянтогтох орчуулав\
|