• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-27 16:11:04    
Хятадын ном хэвлэлийн ажил төрлийн зохиогчын эрхийн солилцоо өрнүүн хөгжилтэй байна

CRI

      Саяхан өндөрлөсөн Бээжингийн номын захиалгийн хурал дээр,2007 оны Хятадын эх бичгийн зохиогчын эрхийн наймаа нь тус хурлын ил тод онцлог болж, тус үйл ажиллагаа нь эгэл жирийн зохиогч болон хэвлэлийн байгууллагын хооронд солилцооны тавцан зохиож өгсөнөөр, хилийн чандаас ирсэн байгууллагууд ч цөөн бус ололттой болсон байна.

      Жилд нэг удаа болдог Бээжингийн номын захиалгийн хурал саяхан болж, " номын эх бичгийн зохиогчын эрхийн яармаг" нь уг хурлын чухал онцлог болсон бөгөөд түүний зорилго нь даруй эгэл жирийн зохиолч нарын номыг хэвлүүлэн гаргаж, хэвлэлийн хороод байгууллагад эх бичиг хайн өгч, хүн ардад зохиогчын эрхийг хамгаалах хуулийг сурталчлан түгээмэлзүүлэх гэсэнд оршно. Хятадын олон газрын зохиогчын эрхийн үүрэг гүйцэтгэгч байгууллага, хэвлэлийн газар, кино телевзийн уран бүтээл үйлдэгч байгууллага болон өргөн олон зохиолч нар энэхүү захиалгийн ажиллагаанд халуун урамтай оролцсон байна.

      Энэхүү яармаг дээр Хятадын зохиогчын эрхийн хамгийн том орлон гүйцэтгэгч байгууллага болох Хятадын зохиогчын эрхийн үүрэг гүйцэтгэгч ерөнхий компани нь бүх Хятадын олон газраас ирсэн зохиолч нарын эх бичгээс 336 зохиолыг шилэн сонгож, " сонгон дэвшүүлсэн номын гарцаг"т оруулан хэвлээд үзэсгэлэнд оролцсон хэвлэлийн газар болон кино телевиз, мөн хүүхэлдэйн шог зургийн байгууллагад үнэ төлбөргүй тараасан байна. Эдгээр номын гарцагыг Хятадын зохиогчын эрхийг хамгаалах веб сайт дээр мөн нийтэлсэн байна.

     Зохиогчын эрхийн яармагын газар дээр нь зохиогчын эрхтэй холбоотой тусгай сэдэвт лекц унших, өөр өөрийн бодсон сансанаа ярилцан солилцох ажиллагаанууд хийсэн байна.

     Хятадын зохиогчын эрхийг хамгаалах төвийн албаны хүн хатагтай Вэй Хүнгийн танилцуулсанаас үзэхэд, Хятадын зохиогчын эрхийг хамгаалах үүрэг гүйцэтгэгч ерөнхий компаниас гадна, Хятад улсад бас мужийн шатны адил төрлийн хорь гаруй байгууллага байх юм байна. Өдөр ирхүүеэ хөгжилтэй явагдаж байгаа зохиогчын эрхийн солилцоо нь Хятадын хэвлэлийн ажил төрлийн хөгжилтийг ахиулсан банйа.

     Хятадын зохиогчын эрхийн орлон гүйцэтгэх байгууллага жич зохиогчын эрхийн төлөөлөгчийн эгнээ сүүлийн жилүүдэд маш түргэн хөгжиж, орчин үеийн мэдээ мэдээлэлийн техник өргөнөөр нэвтрүүлэгдэж, зохиолч, зохиол бүтээл хэрэглэгчид, зохиогчын эрхийн агуулгатай холбоотой тоо сэлтийн агуулах өнөө байгуулагдаж байгаа бөгөөд сүлжээнд тулгуурласан зохиогчын эрхийн худалдааны тавцан ч удалгүй бүрэлдэх юм гэж хатагтай Вэй Хүн хэлсэн байна. /Пэрлаймаа орчуулав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040