• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-27 16:14:56    
Хятадын залуу багачуудын сурлагын ачаалал хэт хүнд байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс өнөө иргэдийн соёл боловсролыг хүрээн авах түвшнийг чармайн дээшлүүлж байгаа боловч зарим асуудал нь өдөр ирэх тусмаа хүмүүсийн анхаарлыг татах болж байна. Хятадын хот суурин, ялангуяа том том хотод залуу багачуудын сурлагын ачаалал маш хүнд байна, олон олон эцэг эхчүүл хүүхдүүдээ сайн боловсролтой болгохын төлөө хичээлийн гадуур сурах күрс дамжаанд суралцуулж байна. Энэ тухай Бээжин хотын нэг энгийн гэр бүлийн 7 настай бяцхан охин Жунь-жуний сурлагын байлдыг та бүхэндээ танилцууля.

      Бүтэн сайны хар эртээр Жунь-жунь хуучраа татаж эхлэлээ. 2-р ангид сурдаг Жунь-жуний аав нь таксины жолооч, ээж нь дэлгүүрийн худалдаач, Өвөө эмээ нь тэтгүүртээ гаржээ. Амралтын хоёр өдрөөр Жунь-жуньд амрах цаг ерөөс алга, Өвөөгөө дагаад багш дээрээ хүрч хөгжим сурна. Энэ тухай өвөө нь биданд ингэж ярилаа.

      Эхлээд нэлээд хүчир байсан, гэвч хүүхдийн оюуны чадвахыг дээшлүүлэхэд маш тустай, их олон ноотыг цээжилдэг болохоор хүүхдийн цээжлэх чадвар ч дээшилж, өнөө түүний цээжлэх чадвах нь маш сайн болсон гэлээ.

      Жунь-жуний өвөөгийн хэлснээр бол хөгжим сурах нь хүүхдийн оюуны чадвахад тустай төдийгүй хүүхдийн өсөлтөд тустай гэж үзэж байна. Үнэндээ хамгийн чухал нь энэ биш. Маш олон эцэг эхчүүд хүүхдээ бусадын хүүхдээс илүү чадвахтай болгохын төлөө сайн багш, сайн сургуульд оруулахыг маш чухалаар үздэг. Жунь-жуний хувьд сайн дээд сургуульд шалгаж орохын төлөө 3 насаасаа бэлтгэл ажлаа хийсэн юм. Энэ тухай өвөө нь ингэж ярьж байлаа.

     Омбол охин мань 3 настай байхад нь би тэврээд бүжиглэдэг байсан болохоор айзам цохилгод маш сайн, нэг жил бүжиг сураад дахин хуучир сурч эхэлсэн, хэлэхээр их сургуульд шалгах үе онцгой авьяастай бол хувь нэмнэ гэдэг биш бүлүү ?

      Жунь-жуний өвөөгийн хэлж байгаа хувь нэмнэ гэдэг бол Хятадын сурагчид дунд, их сургуульд шалгах үе хэрэв онцгой авьяасны үнэмлэхтэй бол хувь нэмж болно. Гэвч бүжиг сураад хувь нэмэхгүй, тйим болохоор Жунь-жунь нэг жил сурсан бүжгээ орхиод хуучир сурч байгаа болно. Жунь-жуньд хуучир сурахаас гадна, хичээлээс гадна, тоо, уран зохиол, ангил хэл, уран бичлэг гээд олныг сурч бий, энэ явцаа Жунь-жунь биданд ингэж ярилаа.

      Хуучир сурах нь маш ядраатай, надад нэг өдрийн амрах цаг ч байдаггүй, хагас сай, бүтэн сайнд ч сурна.

      Жунь-жуньтай адил хүүхдүүд Хятадын хотод маш олон бий, бүртгэлээр хотын хүүхдүүдийн тал хувь нь хичээлийн гадуур сурч, амралтын хоёр өдөрт бусад күрс дамжаанд сурч байна.

      Энэ байдалд Хятадын залуу багачуудын судалгааны нийгэмлэгийн орлогч захирал Сун Юунь-шао ингэж ярьж байлаа.

      Эцэг эхчүүлийн үр хүүхдээ өөдрөг явахыг хүсэх нь идэвхтэй тал байгаа боловч хүүхдүүдэд хэт их дарамт өгч байна. Жунь-жунь шиг олоныг сайн сурлаа гээд заавал сайн их сургуульд шалгаж орно гэсэн явдалгүй юм, хүүхдээ сайн сургууьд оруулахын төлөө эцэг эхчүүл мөнгө төгрөгөө ч бага бус зарцуулж байна. Сүүлийн жилүүдээс Бээжин хот "9 жилийн заавал сурах боловсролын шатны сургуульд орох шалгалтаас хэлтрүүлэх" бодлогыг хэрэгжүүлж, сурагчид оршин сууж байгаа газрын ойр хавийн сургуульд сурч болно гэж тогтоожээ. Гэвч маш олон гэр бүлийнхэн хүүхдүүдээ сайн сургуульд суралцуулна гэж мөнгө төгрөг, сэтгэл санаагаа чилээж байна.

      БХАТИХ "9 жилийн заавал сурах боловсролын хууль"-д өөрчлөлт оруулж, боловсролын эх баялагийг зохистой тохируулан, боловсролын эрх тэгш байхыг биелүүлэхийг чухалчилсан юм. Хятадын боловсролын яамны сайд Жү-жи хэлэхдээ, энэ нь сургууль сонгох үзэлтийг хориглон зогсоохыг харуулж байгаа юм гэжээ.

      2006 онд Хятад улс "9 жилийн заавал сурах боловсролын хууль"-д өөрчлөлт оруулж, "9 жилийн заавал сурах боловсролын шатны сурагчдыг сургуульд орох шалгалтаас хэлтрүүлнэ" гэж тодорхой тогтоосон юм, энэ нь дураараа сургууль сонгон, төлбөр авах явдлыг хориглож байгааг харуулж байна.

      Гэдүйгээр ийм хориг арга хэмжээ авч байгаа боловч олонх гэр бүлийхэн мөн л хүүхдүүдээ сайн сургуульд оруулна гэж сэтгэл санаагаа чилээж байна. бид сургууль сонгохыг хориглохын зэрэгцээ сургуулийн сургалтын нөхцөл байдлыг идэвхтэй сайжруулж, сургалтын яс чанарыг дээшлүүлэн, гэр бүл болон хүүхдүүдэд тус болохыг бодно гэж Жү-жи хэлсэн байна.