• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-27 16:17:44    
Хятад улс гамшигтай тэмцэх гамшгаас аврах салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөтгөнө

CRI

      2006 онд Хятад улс дотооддоо гамшигтай тэмцэх гамшгаас аврах ажлыг сайн хийсний зэрэгцээ, гамшигтай тэмцэх гамшгаас аврах салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөтгөж, олон улс дахь нөлөө тусгал байнга нэмэгдэж байна гэж Хятадын ард иргэдийн засаг захиргааны Яамны орлогч сайд Ли Лигүө Гуандүн мужийн Маоминд болсон гамшигтай тэмцэх гамшгаас аврах бүх Хятадын ажлын зөвөлгөөн дээр хэлсэн байна.

      2006 онд Хятад улс ган хагсаргааны эрсдэлийг бууруулах олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Хятад-АСЕАН-ны гамшигтай тэмцэх гамшгаас авах эрдэм шинжилгээний бага хурал, Азийн гамшигтай тэмцэх гамшгаас аврах ажлыг удирдах районы зөвлөлгөө өгөх комиссын 6-р хурал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гашгаас шуурхай аврах салбарын сайд нарын 2-р хурлыг зохион байгуулжээ. Үүнээс гадна Хятад улс олон улсын иргэний хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллаж, бусад гишүүн орнуудад гамшгаас шуурхай авран туслахыг удирдах дамжаа эрхэлж, гамшигтай тэмцэх гамшгаас аврах арга туршлага солилцсон байна. Хурал болон арга хэмжээнүүдээр дамжуулан, улс хоорондын гамшигтай тэмцэх гамшгаас аврах бодлогын зохицуулалт, яриа хэлцлийг ахиулж, гамшигтай тэмцэх гамшгаас аврах олон улсын хамтын ажиллагаан дахь Хятадын байр суурь, үүрэг ролыг нэмэгдүүлсэн байнай.

      2007 онд Хятад улс олон улсын хэлхээ холбоо, хамтын ажиллагааны 5 талын ажлыг гол хийнэ. Хятад АСЕАН, Хятад Япон, Хятад Өмнөд Солонгосын гамшигтай тэмцэх гамшгаас аврах хамтын ажиллагааг ахиулах. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд хоорондын гамшигт шуурхай туслах салбарын сайд нарын хурлын тогтоосон 2007-2008 оны үйл ажиллагааны төслийг хэрэгжүүлэх. Холбогдох орнуудтай гамшигтай тэмцэх гамшгаас аврах талаархи хатын ажиллагааны хэлэлцээр тохиролцох ажлыг цаашид хийх. Ази Африкийн сайдын хэмжээний гамшигтай тэмцэх гамшгаас аврах ажлыг удирдах дамжааны төсөл, АСЕАН-ны гамшгийн дараахь сэргэн босголтын ажлыг удирдах талын сургалт дамжааны төсөл, НҮБ-ын хөгжлийн программын газартай хамтран ажилласан эрсдлийг удирдах төсөл. Олон улсын ган хагсаргаан гамшгийг бууруулах төв, Азийн гамшгаас авран туслах төв, олон улсын гамшгийг бууруулах дүрмийн олгосон өрхийн алба, НҮБ-ын гамшигтай тэмцэх гамшгаас аврах төслийн Бээжингийн төслийн албыг зохион байгуулах ажил зэрэг боллно.