• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-27 16:22:30    
Өттөр түргэн хөгжиж байгаа Хятадын роботын техник

CRI

      Роботын судалгаа болон хэрэглээг одоо Хятадчууд маш чухалд үзэж, робот судалдаг төрөл бүрийн байгууллага залга залгагаар байгуулагдан бий болж, холбогдох иргэний байгууллага болон роботын хорхойтан ч олшираж байна. үүний үндсэн дээр хятадын роботын техник ч сүүлийн жил тасралтгүй дээшилэж байна.

      Намайг Түн-түн гэдэг, би Хятадын шинжлэх ухааны академийн автоматчилтын инситутаас мэндэлсэн юм.
      Бар яаж архирадаг бэ? Робот барын архирах дууныг дууриана.

     Тахиа хэрхэн донгодог бэ? Робот тахиа донгодохыг дууриана.

      Эрхэм сонсогчид оо сая та бүхэн Хятадын шинжлэх ухааны академийн автоматчилтын инситутын сүүлийн үе судлан бүтээсэн оюуны чадавхтай роботын дууг сонсч байна. эрдэмтэд түүнд Түн-түн гэсэн нэр хайралсан байна. гадар төрхөөс нь үзэхэд Түн-түн энгийн хүнтэй биеийн өндөр нь адил байж, гадар давхарагыг нь шилэн гангаар хийсэн байдаг. Нүүрэн байдал нь комикс зурагын хэв намбатай байж, хүмүүсийг сонирхолыг их татадаг.

      Түн-түн нь Хятадын шинжлэх ухааны академийн хэдэн арван жилийн турших үг хэлийг танин ялгах, зураг дүрсийн танин ялгах, автомат жолоодлого зэрэг судлагааны үр дүнг нэгэн биед хамруулж, удирдамжийн дагуу бар, дахиа, хонь зэргийг дууриан дуу авиа гаргаж чадах бөгөөд хүнтэй дөхөм дөт ярилцаа өрнүүлж чадаж, нүүрний хөдлөл нь баялаг байж, хүнийг дууриан гар хөлөө хөдөлгөн яриж чаддаг. Түүний хөмсөг, нүд, уруул, толгой, гар зэрэг нь бүгд чөлөөтөй хөдөлж чаддаг.

      Түн-түнгийн судлаачын нэг, Хятадын шинжлэх ухааны академийн профиссор ноён Ли Чэнрүн танилцуулж хэлэхдээ, Түн-түн бол хятадын бие даан судлан бүтээсэн нүүр чарайны хөдлөлөө өөрчлөж чаддаг робот болно.

      Онлын талаас аваад хэлэхэд, Түн-түнгийн нүүр чарайний хувиралт их байж, хэдэн мянгаас хэдэн арван мянга байдаг. Зарим хувиралт нь бага байдгаас хүмүүс олж мэддэггүй, иймээс хүмүүс зөвхөн түүний илт харагдадаг, онцгой хэдэн арван төрлийн царайны хувиралтыг олж үздэг.

      Роботын биед угсарч байгаа компьютерийн процессороор удирдаж байдаг. Роботын эрхэтэн бүр адил бус байринд адил бус бүрэлдэлтэй байж, адил бус төрх байдлыг гаргадаг. Үүнээс гадна мэрэгжилтэд бас Түн-түнгийн нүүр дээр 10 гаруй туслах мотор угсарч, таван эрхтэнийг дайчлан адил бус хэмжээтэй, адил бус хурдтай хөдөлгөөн хийлгэж байдаг. Үүнээс гадна толгойн хэсэгт бас 2 туслах мотор угсарч толгойн нааш цааш хөдлөхийг дайчилж байгаагаар барахгүй чарайн байдлыг хувиралтад туслаж байдаг.

      Иймээс Түн-түн адил бус талбарт бие дотрох компьютерийн жолоодлого доор инээх, уурлах, сэтгэн бодох, харамсах, бардамнах, цог золбоогүй байх, тэрчлэн янз бүрийн инээдмийн төрөх зэрэг хэдэн арав буюу хэдэн мянган чарайны илрэлтэй байж чаддаг.

      Энэ жил 16 настай Чэн Чэнжэн Бээжингийн нэг дунд сургуульд суралцаж байна. Тэрээр хэлэхдээ, Түн-түний тоглолтыг сонирхон үзсний дараа роботыг судлан үйлдвэрлэхэд сонирхолтой болсон байна.

      Би зурагт дээрээс Түн-түнг хараж, их сонирхол төрсөн юм. Одоо би сургуульдаа компьютерийн мэрэгжил, мехникийн ухааны талын хичээл сурч, энэ талын мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн юм.

     Хятадын шинжлэх ухааны академийн профиссор Ли Чэнрунгийн танилцуулснаар, 1960 онд дэлхий дээр анхны робот АНУ-д мэндэлснээс нааш дэлхий дээр одоо нэгэнт 1 сая ширхэг робот үйлдвэрлээд байна. Дэлхийн хөгжингүй оронтой харицуулвал Хятадын роботын салбар дахь судалгаа их орой эхэлж, өнгөрөгч зууны 80-аад онд сая анхны роботоо судлан бүтээж, гагнуурын ажил хийлгэж байжээ.

      Гэвч өнгөрөгч зууны 90-ээд оны сүүлчээс эхлэн хятадын роботын судалгаа түргэн болж, Шэнян, Бээжин, Шанхай зэрэг аж үйлдвэржисэн газар районд робот судлан үйлдвэрлэх бааз байгуулагдаж, тэлбэрэлтээс хамгаалах, хана даваж цэвэрлэгээ хийх робот, шил цэвэрлэх робот зэргийг судлан үйлдвэрлэж, нийгмийн олон салбарт өргөн хэрэглэгдэж байна.

      Үүнээр ч барахгүй Хятад улс бас робот судлан үйлдвэрлэх салбарт олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, ОХУ-тай 6000 метрийн гүнд ажиллах робот судлан үйлдвэрлэж, Японтой хамтран хана авирах робот судлан үйлдвэрлэсэн байна. Эдгээр хамтын ажиллагаа нь хятадын роботын техникийн судалгааг шинэ төвшинд хүргэсэн байна. Одоо Хятад улс хэсэг хөгжингүй орны санаачилан байгуулсан олон улсын тэргүүний робот судлан хөгжүүлэх төлөвлөгөөний байгууллагад нэгдэн орсон байна.

       Холбогдох судалгааны байгууллагын робот судлан үйлдвэрлэх ажлаас гадна зарим нийгмийн хамт олны байгууллага төрөл бүрийн роботын тэмцээн зохион байгуулсан байна. Үүнд залуучууд багчуудын роботын хүл бөмбөгийн тэмцээн, агаар огторгуй дахь роботын тэмцээн, оюуны чадавхтай роботын тэмцээн зэрэг байна. Дээд техник, зуга цэнгээний эдгээр тэмцээн нь роботод сонирхолтой хүмүүсийн дур сонирхолыг татаж, робот судлан үйлдвэрлэх түлхэц хүчин болсон байна.

      Сүүлийн үед хятадын робот судлан үйлдвэрлэгчийн дунд өргөнөөр яригдаж байгаа явдал бол Бээжингийн дүүргийн тариачин Ү Юылү 20 жил гаруйн цаг хугацаа зарцуулж 26 робот судлан үйлдвэрлэсэн явдал болно. Түүний үйлдвэрлэсэн роботын зарим нь гэр ахуйн дөхөм ажил хийж чадах бөгөөд зарим нь тэрэг унаа чирч яваж чадна.
Компьютерийн чийптэй оуюны чадавхтай роботтой харицуулвал мийний зохион бүтээсэн робот их дөхөмхөн юм. Гэвч мийний эдгээр робот бас өөрийн онцлогтой юм гэж Ү Юылү танилцуулж байлаа.

      Мийний бүтээсэн робот бол бүгд мехникийн юм. Тэдгээр нь урагш алхаж, хойш буцахдаа, мөн зүүнш баруунш эргэхдээ, хүлээ өргөж алхахдаа цахилгаан мотортой бол болчихоноо.

      Мийний хүү одоо дунд сургуульд программ хангамж зохион бүтээх зэрэг агуулгаар сурч байна. Дараагаар би хүүтэйгээ хамтран ажиллаж тэргүүний робот судлан үйлдвэрлэх болно гэж Ү Юылү танилцуулж хэлжээ.

      Дэлхий тэргүүний улс оронтой харицуулвал Хятадад робот бас цөөн байж, хятадын улс ардын эдийн засгийн тогтвортой түргэн хөгжихийг дагалдан эдийн засгийн бүтцийн тохируулалт, аж үйлдвэрийн хөгжилтөй зохицуулахын төлөө, мөн аж үйлдвэрийн автоматчилах төвшинийг дээшлүүлэх шаардалгыг хангахын төлөө хятадын роботын техникийн судалгаа түргэн хөгжих болно.