Орост төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао болон Оросын Ерөнхийлөгч Путин 27-ны өдөр "Хятад үндэстний үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслод оролцсон байна.
"Хятад үндэстний үзэсгэлэн" нь "Харилцан ашигтай хамтран ажиллаж, эвсэг зохицонгуй хөгжих" уриан доор болж байгаа бөгөөд Хятадын гадаадад хийж байгаа цар хэмжээгээр хамгийн их, хамрагдсан салбарнь хамгийн өргөн үзэсгэлэн юм.
Нээлтийн ёслол дээр дарга Хү Жиньтао хэлэхдээ, энэ үзэсгэлэн нь Оросын ард түмэнд Хятадын өнө эртний түүх, гэрэл цацрангуй соёлиргэншил, Хятадын өөрчлөалт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн болон орчин үеийн бүтээн байгуулалт өрнүүлсэн үйл явц, Хятад, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны арвин их ололт амжилтыг харуулах болно гэжээ.
Путин хэлэхдээ, Хятад улс бол Оросын эдийн засаг худалдааны үүрдийн түнш юм, "Хятад үнэдстний үзэсгэлэн"-г зохион байгуулж байгаа нь хоёр орны худалдааны өсөлтөд ашигтай бөгөөд хоёр талын бараа бүтээгдэхүүний яс чанарыг дээшлүүлхэд ч тустай юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав\
|