Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд эрчим хүчний нэгдсэн систем байгуулах гэж байгааг НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг, Нийгмийн Хорооны Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн хариуцлагатан нарын комиссын хурлаас 2006 оны эцсээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Эрчим Хүч, Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн Зүүн хойд Азийн судлалын төвийн эрдэм шинжилгээний нэг ахлах ажилтан хэлэхдээ: "БНХАУ, БНСУ, БНАСАУ, МУ, Япон бол эрчим хүч хамгийн их хэрэглэдэг орнууд, ОХУ бол эрчим хүч хангагч том орон юм. Эрэлт хэрэгцээ болон хангалт нийлүүлэлтийн байдалд тохируулалт хийх ёстой" гэжээ.
"Хамтын ажиллагааны замналын анхны алхам бол Зүүн хойд Азийн 6 орны анхлан туурвьсан эрчим хүчний ажлын тухай нэг тайлан болно. Уг тайлангийн үндсэн дээр, 2007 онд бид Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний худалдааны нөөц хүчийг бүрэн нотлон тогтоож, бодитой төслийн сонголт хийж болох юм" гэлээ.
Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн хариуцлагатан нарын комисс нь 2007 онд 2 зорилтод хүрэхээр төлөвлөж байна. Энэ нь тухайлбал: Нэгд, эрчим хүчний талаар гүнзгий төсөөлөл хийнэ. Хоёрт, оролцогч орнуудын Засгийн газрын албаны хүмүүс болон бизнесын салбарынхныг зохион байгуулан уулзалт хийлгэж, сонгосон зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн гэж мэргэжилтэн тэмдэглэжээ. Цахилгаан эрчим хүч, байгалийн хий, газрын тос зэрэг олон төрлийн эрчим хүчнийг Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд нэлээд их сонирхож байна. Гэвч эрчим хүчний нэгдсэн төсөл дэх эдийн засгийн хэсгээс гадна бас улс төрийн хүчин зүйл оршиж байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн хариуцлагатан нарын комисс нь олон талын хүлээн авч болохуйц зохицуулах төслийг хайж олоход тус дөхөм үзүүлбэл зохино гэж тэр үзжээ.
Оросын Нэгдсэн Цахилгаан Эрчим Хүчний ХХХК-ийн Алс Дорнодын Цахилгаан Эрчим Хүчний Газрын захирал В. Минаков хэлэхдээ, Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн хариуцлагатан нарын комиссын хурал дээр, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд эрчим хүчний нөөц баялгийн хэмжилтийн нэгдсэн нэгж хэрэглэх тухай тогтоол гаргасан юм гэжээ.
Зүүн хойд Азийн улс орнууд хамтын ажиллагааны нөхцөл боломж маш их байна гэж тэр үзсэн байна. \О.Дарамбазар орчуулав.\
|