Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн төв Ши Нин хотод мусульманы хувцас өмсгөл эдлэл хэрэгсэл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж—Хөхнуурын И Жя Бухал хязгаардмал хариуцлагатай компани байдаг. Коиканид ирвэл, мөр жигдэрсэн орчин үеийн үйлдвэрийн цехэд ажилчид мусульман эрэгтэйчүүдийн өмсдөг малгай, толгойн цагариг, эмэгтэйчүүдийн толгойн алчуур, ороолт, араб өлгөдөг хивс зэрэг үндэстний хувцас өмсгөл, хэрэглээний зүйлийг үйлдвэрлэж байлаа.
Цехийн үйлдвэрлэл хариуцсан дарга Сүнь Зэн танилцуулж хэлэхдээ, мусульманчуудын зан заншлын дагуу орчин үеийн технологиор хийж байгаа эдгээр хувцас өмсгөл , эдлэл хэрэгслийн зах зээлийн борлуулалт маш сайн гэжээ.
И Жя компанийн үйлдвэрлэсэн үндэстний хуьцас өмсгөл, хэрэглээний зүйлийг өнөө гадаадад экспортолж, мусульман ертөнцөд их нэр нөлөөтэй болжээ. Өнөө уг компани нь 2 сая 700 орчим мянган юаний үл хөдлөх хөрөнгөтэй, 5000 гаруй ажилтан ажилчинтай Хятадын баруун нутагт нэртэй олон улсын зиндааны том аж ахуйн нэгж болж хөгжсөн байна. Гэвч хэдэн жилийн өмнө энэ нь хэдхэн ажилчинтай толгойн алчуур, цагариг зэргийг гараар урладаг жижиг үйлдвэр байсан юм. Тэгвэл ийм нэг жижиг үйлдвэр хэрхэн олон улсын том үйлдвэр аж ахуйн нэгж болж хөгжсөн нь уг үйлдвэрийг үүсгэн байгуулагч –Ерөнхий захирал Есаа ханы хүчин зүтгэлтэй салшгүй юм.
Есаа хан бол салар үндэстэн, 10 гаруй жилийн өмнө тэрээр Пакистанд мэргэжил дээшлүүлж сурахдаа мусульманчуудын хувцас өмсөл ялагуяа эрэгтэйчүүдийн малгай олон янзын байхыг хараад өөрийн орны мусульманчууд нь жижиг цагаан малгайгаас өөр зүйл байхгүй тул гадаадаас олон янзын гоё малгайг оруулбал их зүгээр гэж санаж явжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улсад 20 сая гаруй мусульмантай, тэд үндэстний хэв маягтай эдгээр бараа бүтээгдэхүүнд маш их сонирхолтой боловч Хятадын зах зээлд байгаагүй . Иймээс би Бангладеш, Пакистан, Саудын Араб зэрэг орноос мусульманчуудын өмсдөг малгай оруулан борлуулсан юм гэжээ.
Есаа хан Гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулан борлуулаад нилээд мөнгөтэй болжээ. Гэвч тэр үүгээр хансангүй, өөрөө үйлдвэрлэл эрхэлж дотоодын зах зээлийн хэрэгцээг хангасанаас гадна бас дэлхийн нэг тэрбэм гаруй мусульманы хэрэгцээнд зохицуулан гадаадын зах зээлийг нээсэн байна.
Бүтээгдэхүүний чанар хэмжээг дээшлүүлэхийн төлөө Есаа хан Арабын орнуудаар айлчлан иргэдийн дунд хүрч уламжлалт технологоос суралцжээ . Үүний зэрэгцээ тэр Арабын орны хувцас өмсгөлийн үйлдвэр нь гар технологи, үйлдвэрийн цар хэмжээ бага, өртөг өндөр байгааг ойлгосон байна.
Буцаж ирээд Есаа хан дотоодын муж хотнуудаар хүрч судалгаа хийн, 2000 оны сүүлчээр Чин Дао, Бээжингийн зураг төсөл , орчин үеийн хатгамлын үйлдвэрлэл явуулах хоёр аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, хуучин гар технологийн үйлдвэрлэлийг өөрчилсөн байна.
Өнөө И Жя компанийн үйлдвэрлэсэн мусульманы хувцас өмсгөл, бараа бүтээгдэхүүн Дундад дорнод, өмнөд Азийн орнуудад борлуулагдаж, мусульманчуудын таашаалыг хүлээж байна. /Урангоо орчуулж, хянав/
|