1. Хөлөө массажлах: Хоёр гараараа бүдүүн гуяа бариад хөлийнхөө шагайг хүртэл хүчтэйхэн массажилж, дахиад энэ аргаараа шагайгаасаа эхлээд гуяа хүртэл массажилж, 10-20 удаа давтана. Энэ арга нь үе мөчийг сайжруулж, хөлийн булчин болон алхах чадавхийг нэмэгдүүлдэг байна. Үүний зэрэгцээ бас шилбэний судас гөрвийх, доор бие усан хаванд нэрвэгдэх болон булчин мах авчих зэрэг өвчин эмгэгээс сэргийлэх үйлдэлтэй.
2. Хөлөө савчих: Мод юм уу хэрмийг түшиж, хөлөө жийж байж урьдаар урагшаа нь хөдөлгөнө, дараа нь хойшоо хөдөлгөж, үүний зэрэгцээ хөлийнхөө өлмийг сайтар эртийлгэж байж, энэ мэтээр хоёр хөлөө урагш хойш нь 80-100 удаа савчин хөдөлгөх нь тохиромжтой. Энэ аргаар, өрөөл татанхай, дор мөч авчих, сулрах, хөл бадайрах, хөлийн шөрмөс татах зэрэг өвчин эмгэгээс сэргийлж болох юм.
3. Хөлийн булчинг нухах: Хоёр гараараа шилбэнийхээ булчинг чанга атгаад нухна, удаа бүр 20-30 удаа нухах бөгөөд хоёр хөлөө ээлжлээд 6 удаа нухах нь тохиромжтой. Энэ арга нь цусны гүйдлийг сайжруулж, хөлний хүчийг нэмэгдүүлж, дор бие шархирч өвдөх болон тамир алдахаас сэргийлдэг байна.
4. Өвдөгөө нухах: Хоёр өвдөгөө тулгаж явган суугаад, хоёр гараа өвдгөн дээрээ тавиад зөв тийш нь 10 удаа нухаж, дахиад буруу тийш нь 10 удаа нухна. Энэ арга нь цусны лугшилтыг идэвхжүүлж, дор мөчний чадлыг нэмэгдүүлж, өвдөгийн үе өвдөх зэрэг өвчин эмгэгээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
5. Хөлөө нухах: Хоёр алгаа үрж бүлээсгээд дараа нь хоёр хөлөө тус тус 100 удаа нухлана. Энэ арга нь бөөр, элэг, нүд зэрэгт сайн нөлөө үзүүлдэг төдийгүй цусны даралт өндөр болох, толгой эргэх, чих шуугих, нойр хулжих, хөл шархирч өвдөх, бадайрах, хавантах зэрэг өвчин эмгэгээс сэргийлэх үйлдэлтэй юм.
6. Хөлөө өшигчих хөдөлгөөн хийх: Орой унтахаасаа өмнө орон дээрээ тэгшхэн сайхан хэвтээд хоёр гараараа шилэн хүзүүгээ татаж, дараа нь хоёр хөлөөрөө өшигчих хөдөлгөөн хийнэ, өшигчих хөдөлгөөнөө алгуурхан хийж байснаасаа түргэвчлэн хийх болно, удаа бүр 3 минут хийж, 8 удаа давтвал тохиромжтой. \Л.Буянтогтох орчуулав\
|