Өнөөдрийн "Захидлын тойм" булангаар танд хятадын хэдэн зүйр цэцэн үгнээс танилцуулах гэж байна. Хятад хэл сурч байгаа танд хятадын эртний уран зохиол, яруу найргын хэл хэллэг, соёл ёс зан заншлыг ойлгоход тань тус болно гэдэгт найдаж байна.
一面之交:一нь та бүхний бараг бүгд сайн мэддэг нэг гэсэн үг, 面тал, нүүр, гурил гэсэн утгатай үг, энд нэг удаа гэсэн санааг гаргасан байна. 之гэдэг үг энэ өгүүлбэрт хариалахын утгатай хэрэглэгджээ.交гэдэг нь харилцах, солилцох, өгөх зэрэг олон утгай үг байж, энд уулзаж учирсан гэсэн угтаар хэрэглэгдсэн байгаа юм. Энд зүйрлэн хэлж байгаа一面之交гэдэг зүйр цэцэн үгээр ойр дотно биш, сайн таниж ойлгохгүй, зөвхөн нүүр учирч л өнгөрсөн хүнийг зүйрлэн хэлдэг байна.
一鸣惊人: 一 гэдэг нь нэг, ганц гэсэн утгатай, 鸣гэдэг нь шувуу жиргэх, дуугарах зэрэг утгатай үг болно. 惊 цочих, гайхах гэсэн үг, 人нь хүн гэсэн үг. Энд хэлж буй "一鸣惊人 --- хэлсэн үгээрээ бусдыг цочин гайхуулах" гэдэг зүйр үг нь ердийн байдалд дуу чимээгүй байдаг атал, хаяа гэнт хэлэх үг нь бусдыг гайхан цочтол ярих гэсэн утгатай аж.
一面之词: 一нэг, ганц, 面тал, нүүр, гурил, 之хариалахын утгатайь—ны, -ний гэсэн үг, 词үг, энд хэлсэн үг гэсэн утгатай хэрэглэгдсэн байна. Үгийн утга нь маргалдаж байгаа хоёр хүний нэг талынх нь үгийг л сонсоод буруутгаж зөтгөж болохгүй гэсэн санааг илтгэсэн байгаа юм.
一毛不拔: 一нэг , ганц, 毛 үс, ноос, гэзэг, 不үгүй, 拔түүх, зулгаах, үгтээх гэсэн утгатай. Энэ зүйр цэцэн үг нь ганд ширхэг шар үсээ үгтээхээс харамладаг гэсэн үг болно. Энэ зүйр цэцэн үгийн ирэл үүслийн тухай тодоруулж хэлэхээс, байлдаант улсын үед Мэнзы хэлэхдээ, Ян жү бол маш аминчир хувинчир хүн, ганц ширхэг шар үсээ үгтээх нь улс орны ашиг сонирхолд тустай гэсэн ч, тэрээр хүлээж авахгүй гэж хэлсэн юм байна. Энэ зүйр цэцэн үгээр туйлын харамч хүнийг зүйрлэн хэлэхэд маш дүрслэг болдог. \Номин орчуулан бэлтгэв\
|