• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-29 14:58:12    
Харбинь цаснын бааз

CRI

      Хятадын зүүн хойд нутаг нь бараг хагас жилээр хөлдүү байдаг бөгөөд тухайн нутаг нь хур тундас элбэг гол мөрөн олонтой болохоор мөс цасны наадам зохиоход туйлын тохиромжтой юм. Хятадын зүүн хойд зүгийн нутгийн Хар мөрөн буюу Хэй лүн жян мужийн Харбин хот нь өндөр газарт байрладаг болохоор өвлийн цагт улам ч үзэсгэлэнтэй сайхан байдгаараа өвөрмөц "цагаан соёл"-той болж, 1985 оноос эхэлж, жил болгон олон улсын цас мөсний наадам зохион явуулж байна.

     Цас мөсний наадам нь өвлийн голдоо 100 гаруй хоног үргэлжилдэг. Тэгээд жил болгоны цас мөсний наадам нь өөр өөр сэдвээр явагддаг. Энэ жилээр жишээлж хэлэхэд, "Хятад Өмнөд Солонгосын найрамдал, цас мөсний сэтгэлгээ" гэх сэдвээр зохиогдож байгаа юм байна. Тийм болохоор Өмнөд Солонгосын эртний барилгыг дууриалгаж, цас мөсөөр зохиосон баримал хааяагүй харагдна. Эдгээр мөсөн барималууд нь маш буур суурьтай аварга том болохоор мөсөн барималын шатаар нь өгсөж, орой дээр нь гарч холын үзэмж сонирхож болдог. Наадаж тоглож яваад өлсөж ядрах юм бол мөсөн цэцэрлэгт хүрээлэнгийн доторхи бааранд орж тухлаж, 100 гаруй жилийн түүхтэй болж байгаа Харбиний пижиү амсаж болно.

      Харбиньд очоод мөсөн барималуудыг үзэхээс гадна цасан барималуудыг ч заавал үзэх ёстой юм. Үүнд Сунгарь мөрний хойд хөвөөнд байрладаг Тай ян дао буюу наран арал бол цасан баримал сонирхох сайхан газар юм. Энэ газрын уур амьсгал цэвэр тунгалаг, бараг бохирдолгүй, цасны цанар сайн болохоор Харбиний жил болгоны цасан барималын яармагийг энд хийдэг байна. Энэ жилийн цасан барималын яармагт Нягара том хүрхрээгээр сэдэвлэсэн 250 метр урт цасан барималууд бүтээсэн байна.

      Мөс цасан барималууд нь бас их зөрөөтэй юм. Мөсөн баримал бол болор тунгалаг, голдуу зураасаар уралдаг. Цасан баримал бол голдуу дүр төрхийг нь гаргаж уралдаг. Цасан баримал хийдээ том хэвэнд цас хийж чанга даршуулаад түүгээ сийлж уралдаг.

      Харбинийхэн цас мөсөөр барималууд хийж урлахаас гадна бас зугаа цэнгүүний төхөөрөмжүүд ч хийдэг байна. Энд мөсөөр хийсэн онисого тааврын ордон, гулгалтын уртаас урт мөсөн зам, мөсөн дээ ртоглох унадаг дугуй гэхчлэн санаж олсонгүй юм байна уу гэхээс биш хийж чадсангүй зүйл гэж байхгүй.