Нутаг дэвсгэр: 390 мянган хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 13 сая 100 мянга. Хар арьстан 99 хувийг эзэлж байна, түүний дотор Шаона үнэдсэн (нийт хүн амын 79 хувийг эзэлж байна), Эндэбэйлай үндэстэн (нийт хүн амын 17 хувийг эзэлж байна) бий. Цагаан арьстан нийт хүн амиын 0,5 хувийг эзэлж, Азичууд 0,41 хувийг эзэлж байна. Албаны хэл нь Англи хэл, Шаона хэл, Энднбэйлай хэл. Хүн амын 58 хувь нь Христосын шашин шүтэж, 40 хувь нь балар эртний шашин шүтэж, 1 хувь нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Хараре, нэг сая 870 мянган хүн амтай. 9 – 11-р сарын агаарын дундаж хэм 16 – 32 хэм, 4 – 8-р сард 7 – 21 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Роверт Гаврйел Мугаве, 1987 оны 12-р сард тушаалд орж, 1990 оны 3-р сар, 1996 оны 3-р сар, 2002 оны 3-р сард дахин сонгогдов. Бүрэн эрхийн хугацаа нь 2008 он хүрнэ.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 4-р сарын 18-ны өдөр. Баатарчуудын өдөр – 8-р сарын 11-ний өдөр. Эв санааны нэгдэлийн өдөр – 12-р сарын 22-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн зүүн өмнөд хэсгийн далайд гарцгүй орон. Зүүн тийш Мозамбик, өмнө зүгтээ Өмнөд Африк, баруун болон баруун хойт биерээ Ботсван, Замбитай тус тус хөршилж байна. халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм 22 хэм. 10-р сардаа хамгийн халуун, дунджаар 32 хэм. 7-р сардаа хамгийн сэрүүн, дунджаар 13 – 17 хэм.
Манай тооллын 1100 оны үеэр төвд төвлөрсөн эрхэт улс байгуулж байв. 13-р зуунд Калунгачууд вант улс байгуулж, 15-р зуунд хөгжлийн оргил үедээ хүрч байжээ. 1890 онд Английн Өмнөд Африкийн компанийн колони болж, 1895 онд Өмнөд Родосиа гэж нэрлэгдэв. 1923 онд Английн засгийн газар энэ нутгийг хүлээн авч, өөртөө засах статус олгов. 1953 онд Англи нь Өмнөд Родосиа, Хойт Родосиа (өнөөгийн Замби), Няасаланд (өнөөгийн Малави)-ийг нийлүүлж, "Төв Африкийн Холбооны Улс" гэж нэрлэв. 1963 онд холбооны улс нь задрав. 1964 онд Өмнөд Родосиагийн цагаан арьстаны барууны хүчин засгийн газар байгуулж, 1965 оны 11-р сард тусгар тогтнолоо мэдэгдэв. 20-р зууны 60-аад оны үеэр Зимбаввегийн Африкийн ард түмний холбоо болон Зимбаввегийн Африк үндэстний холбоо байгуулагдаж, ард түмнээ удирдан цагаан арьстаны арьсаны үзлийн ноёорхолын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэв. 1979 онд Зимбабвегийн тал бүлгүүд Английн даргалалтайгаар Лондонд үндэсэн хууль тогтоох хурал хийв. 1980 оны 2-р сард парламентын сонгууль хийж, Мугавегийн удирдсан Зимбаввегийн Африк үндэстний холбоо ялав. Мөн оны 4-р сарын 18-ны өдөр тусгар тогтнож, улсын нэрээ Бүгд Найрамдах Зимбабве Улс гэж тогтоов. \М.Цэцэн бэлэтгэв\
|