• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-29 21:04:26    
"Хятадын дуу хөгжим": Рүн Зү-эр болон түүний дуу

Хятадын Олон Улсын Радио

       Сайн байна уу, эрхэм хүндэт эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Бямба гаригийн дуу хөгжмийн нэвтрүүлэг маань та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Ингээд өнөөдөр та бүхэндээ дуучин бүсгүй Рүн Зү-эр-ийн талаар болон түүний уран бүтээлийн талаар танилцуулхаар бэлдээд байна.

       Дуучин Рүн Зү-эр нь 1980 оны 6-р сарын 16-ны өдөр төрсөн, энэ жил 27 настай, ихрийн ордны бүсгүй байна, түүний англи нэрийг Joey Yung гэдэг. Тэрээр төв хятад хэл, макау хэл болон англи хэлтэй, мөн дунд сургуулийн 5-р ангийг дүүргэсэн боловсролтой юм байна.

       Ингэээд одоо түүний нэгэн дуутай танилцья, энэ дуу бол даруй "Жигүүрт охин" дуу байгаа. Энэ дуу нь түүний 2003 оны 3-р сард гаргасан "Миний бахархал" дууны цомогт нь багтсан уянгын хэмнэлтэй хайр сэтгэлийн сэдэвтэй дуу юм. "Миний бахархал" дууны цомог нь макау хэл дээр дуулагдсан цомог бөгөөд харин "Жигүүртэй охин" дуу бол "Миний бахархал" хэмээх ижил нэртэй цомгийн гол дууных нь төв хятад хэл дээр дуулсан хэлбэр нь ба мөн энэ цомгийнх нь цорын ганц төв хятад хэл дээр дуулсан дуу нь билээ
дуучин маань намуун зөөлөн уянгалаг хооолойгоор дуулсан энэхүү дуу нь тухайн үед гарсан даруйдаа хүмүүсийн хамгийн сонсох дуртай дуу болж чадсан бөгөөд илүү олон хүмүүст хүргэхийн тулд энэ дуугаа төв хятад хэл дээр дуулан нэрийг нь "Жигүүрт охин" болгон гаргасан байна. Энэ дуунд ийнхүү дуулдаг байна: Намайг гэнэн жаахан охин байхад,
Нэгэн нандин хайртайгаа учирсан юм.
Өнгөрснөөс одоог хүртэл, түүнийг надаас явтал,
Намайг бодолд автан ганцаар алхах хүртэл,
түүнийг хэн нэгэн орлож чадахгүйг мэдэх хүртэл,
тэнэгхэн би энэ бүхнийг ойлголгүй явж дээ.
гэвч би амьдарлаа зоигтойгоор дахин эхлэх болноо.
надад итгээрэй,
би тэнгэрт дүүлэн дуулна,
тэндээс хайраа олж аваад дахин алдахгүй гэж дуулдаг байна. 

       Дуучин Рүн Зү-эр-гийн ихэнх дууны цомгууд нь макау хэл дээр дуулан гаргасан байдаг, тэгвэл одоо та бүхэндээ түүний нэгэн макау хэл дээр дуулсан дууг нь сонсгоё гэж бэлдлээ. Дуучин бүсгүй маань 2006 оны 2-р сард макау хэл дээр "Шилдэг 10 дуу" хэмээх цомгоо гаргасан. Энэ цомгийн "Омог бардам эр хүн" дууг одоо та бүхэндээ танилцуулья.

       Энэ дуунаас та бүхэн түүнйи бас нэгэн онцлогыг харах болно. Дуучин бүсгүй маань хайр сэтгэлийн дуунаас гадна барууны стиллтэй дуунуудыг нилээд дуулдаг ба энэ дуу нь жаз стиллтэй дуу юмаа
Энэ дуунд эр хүн гэдэг хичнээн хэцүү ойлгогодох хүмүүс болох талаар дуулдаг байна, тэд нар заримдаа хүүхэд шиг, гэвч бас бүрэн итгэж үл болох улсууд ба бүжгийн танхимд чиний гоо сайхныг харж шүүрс алдах атлаа чамд жинхэнэ амьдрал өгөхөөс айдаг, гэртээ очоод авгайдаа юу ч болоогүй мэт харьдаг хоёр нүүртэй улсууд хэмээн өгүүлдэг байна. За ингээд одоо энэхүү дууг хамтаар сонсоё.

      Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, сая та бүхэндээ Хятадын залуу од дуучин Рүн Зү-эр болон түүний дуулсан хоёр дууг танилцуулла. Бид дараачийн бямба гараг хүртэл төр баяртай./Хүчит редакторлон бичив/