• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-30 14:52:30    
Гадаадын хүмүүс Бээжингийн дэлгүүр хэсэх дуртай

CRI

     Өнөө Бээжинд гадаадын хүмүүс жилээс жилд олширч байна. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Хятадын нийслэлд хүрэлцэн ирж янз бүрийн ажил төрөл эрхлэн, энэ хотын бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмрээ үзүүлж байгаа юм. Бээжинд оршин амьдарч байгаа гадаадын хүмүүс Бээжингийн дэлгүүрт их дасал болж, тогтмол очдог дэлгүүрээ маш сайн мэддэг, ер нь гадаадын хүн гэж хэлмээргүй дадамгай ижил дасал болсон байдаг ажээ. Тэд голдуу Бээжингийн ямар ямар дэлгүүрт сонирхолтой байгаа талаар сурвалжлагч сонирхож үзсэн юм. Бээжинд амьдарч байгаа гадаадын хүмүүс байдлаас үзэхэд тэд голдуу ийм гурван газар илүү очих дуртай юм байна.

     Хамгийн түрүүнд тэд супер мартетэд очих дуртай юм байна. Бээжингийн наран гэрэл гэдэг супер маркщтын бараа худалдагч Жан Су Мэйгийн хэлж байгаагаар, гадаадын хүмүүс манай дэлгүүрч ирэх дуртай байдаг болхоор сүүлийн үед бид гадаадын хүмүүст зориулан үйлчилгээний арга хэлбэрээ өөрчилж байна. Энд янз бүрийн арьстан ястны гадаадын хүмүүс их ирдэг. Тийм болхоор тэдний дуртай гадаадаас оруулсан хүнсний зүйлийг тусгай лангуйнд тавьж худалдах болсон. Энэ нь тэдний бараа худалдан авахад маш дөхөм үзүүлсэн юм. гадаадын хүсүүс олон ирээд байхаар нь дэлхийн ард түмэнд үйлчилж байгаа мэт санагдах болсон гэж ярьж байлаа. Энэ дэлгүүрийн лангуйнд БНСУ-ын ундаа, Вьетнамын Кофе, Японы печен зэрэг импоортоор оруулсан бараа элбэг харагдаж байлаа. Вьетнамын иргэн Руан Бээжингийн супер маркетэд очих хамгийн дуртай хүн байлаа. манай улст ийм сайхан супер маркет байдаггүй, бид эндээс юм авч гэртээ аваачиж гэрийнхээ хүмүүст өгье гэсэн юм гэж тэр ярилаа.

     Ганган хүүхнүүд бол мэдээжийн хувцсанд хамгийн их хорхойтой байдаг. Тэд ихэвчлэн Бээжингийн гадаад худалдааны бараа бүтээдэхүүн зардаг жижиг дэлгүүрүүдээр хэсэх дуртай байдаг. Японоос ирсэн нэг хүүхэн Бээжингийн ямар дэлгүүрт ямар ямар сайхан хувцас байдаг талаар ам хамхилгүй ярьж байлаа. Зарим нь хувцасны бөөний зах орох дутай, зарим нь зөвхөн өөрийн дур сонирхолд тохирсон хувцас олж авах гээд олон дэлгүүр хэсдэг байлаа.

     Үүнээс гадна гадаадын зарим хүмүүс Бээжингийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Ван Фу Жингийн гудамжинд ном бичиг, дууны цомог зэрэг соёлын бүтээгдэхүүн худалдаж авах маш дуртай байдаг юм.