Нин шягийн Гү юань хотын Ши жи шяньд зохиогдсон "хүүхэд цөөн төрж түргэн баяжъя" цомын тариачдын сагсан бөмбөгийн тэмцээн 3-р сарын 4-нд өндөрлөв. Уг тэмцээнд Нин шя, Ганшү, Шаньши зэрэг 3 муж районы 14 баг тэмцээнд оролцсон бөгөөд 10 мянган хүн тэмцээнийг сонирхсон байна. Энэ нь Хятадын өргөн олон ард иргэд бие чийрэгжилтийн үйл ажиллагааг Олимпийг зохион байгуулах ажлтай зэрэг явуулж байгаагийн хураангуйлал болно.
Хятадын биеийн тамир спортын үндэсний газрын орлогч дарга Лю Пэн Инь цуаньд болсон нийтийн биеийн тамир спортын бүх Хятадын ажлын зөвлөлгөөн дээр хэлэхдээ: Нин шя бүх Хятадад эн тэргүүнд "биеийн тамирын үйл ажиллагааг хөдөө тосгонд зохион байгуулах, сагсан бөмбөгийг тосгонд дэлгэрүүлэх" төслийг хэрэгжүүлсэн байна. 4 жилийн хугацаанд хөдөө тосгонд стандар хангасан сагсан бөмбөгийн талбай 2109-ийг байгуулснаар, Нин шя нь Хятадад тосгон бүрд сагсан бөмбөг тоглох талбайтай болсон анхны район болов гэжээ.
Тэрээр хэлэхдээ: өнөө Хятадад нийтийн биеийн тамирын ажилд тулгарч байгаа байдал болон үүрэг нь биднийг "бүх ард түмний бие чийрэгжилтийн үйл ажиллагааг Олимпийг зохион байгуулах ажилтай зэрэг явуулахыг " шаардаж байна гэж илэрхийлжээ.
Хятад улс "бүх ард түмний бие чийрэгжилтийн үйл ажиллагааг Олимпийг зохион байгуулах ажилтай зэрэг явуулах "-ыг дэвшүүлснээс хойш, өргөн олон ард түмэн угтан дагаж, бие чийрэгжүүлэх арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байна. Тариачдын бие чийрэгжилтийн үйл ажиллагаанд оролцохыг ахиулахын тулд Хятад улс тариачдын бие чийрэгжилтийн төсөл хэрэгжүүлэв. Энэ оны 1-р сарын эцсийн байдлаар, Хятадад тариачдын бие чийрэгжилтийн 26159 төсөл байгуулж, нийт 1 тэрбум 187 сая юаний хөрөнгө оруулжээ.
|