• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-30 17:29:30    
Хятад Японы хооронд сүлжээгээр ярих боломж хангасан нь хоёр орны ард түмний гүүр болов [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      3-р сарын Токиод сакура цэцэг дэлгэрч, 3-р сарын Бээжинд модны навч гөлөглөн урьхан хаврын амьсгалаар сэвэлзэнэ. Харин манай радиогоос зохион байгуулсан Хятад Японы хооронд дөрвөн улиралд сүлжээгээр ярих арга хэмжээ 29-ний өдөр Бээжин болон Токиод нэгэн зэрэг явагдсан нь хүмүүсийн сэтгэлд нэн халуун дулаан санагдах болсон байна.

      Энэ арга хэмжээ нь "Хятад Японы иргэдийн эв найртай харилцах ёсон" гэсэн сэдвээр явагдсан байна. Нэг цагийн сүлжээн дээрх ярилцлагаар Хятадын болон Японы дөрвөн зочин тус тус Бээжин болон Токиод интернетээр холбогдон, хоёр орны ард иргэдийн аж амьдрал, соёл иргэншил, сэтгэхүйн шинж байдал зэрэг талд хэр зэрэг ялгаа зөрөөтэй байдаг талаар хайн хэлэлцлээ. Хоёр орны иргэд хэрхэн харилцах талаар санал бодол зөвлөмж санаачлагаа ярьсан байна. Манай радиогийн орлогч ерөнхий редактор Ма вэйгүн энэ арга хэмжээг зохиосон нөхцөл байдал болон ач холбогдлын тухай ярихдаа, \\\\\\Олон улсын радио нь мэдээллийн шинэ арга хэлбэрээр Хятад улс болон дэлхий дахиныг холбох гүүр болохоор чармайлт гаргаж байгаа нь энэ юм. Энэ онд Хятад Япон улсууд харилцаагаа хэвийн болгосны 35 жилин ой тохиож байна. Хятадын иргэд болон Японы иргэд хоорондын ойлголцол хэлхээ холбоонд бид чухам ямар тустай ажил хийх талаар 2006 оноос эхлэн бодож эхэлсэн байна. Үүнд бид интернетийн сүлжээний үр ашигтай аргаар дамжуулан харилцан холбогдох гүүр бий болгохыг бодсон юм гэжээ.

      Уг арга хэмжээг зохион байгуулагч хүний нэг, манай радиогоос Японд сууж байсан сэтгүүлч Пань Шяоин танилцуулан хэлэхдээ, энэ арга хэмжээг зохион ажиллуулах уг санаа нь Хятад Японы ард иргэдэд хэлхээ холбоо тогтоох таатай орчин бий болгож, бие биеийн ойголцлыг зузаатгахад оршино гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, намайг Японд ажиллаж байх үед Япон анд найзууд маань надаас Хятадын эгэл жирийн ард иргэдийн ахуй амьдрал, тэдний сэтгэхүйн хэлбэр маяг, тэдэнтэй хэрхэн харилцах ёс зэрэг асуудлыг байнга сонирхон асуудаг байлаа. Эх орондоо буцан ирсний дараа миний хамт ажилладаг хүмүүс ч Японы тухай мөн л адил зүйлийг сонирхон асуудаг юм. Сэтгүүлч хүн болсны хувьд би ийм нөхцөл бололцоо хангаж, Хятад Япон хоёр ард түмний харилцан ойлголцлыг цаашид эрчимжүүлэн, найрамдлыг нь нэмэгдүүлэх үүрэг хариуцлагатай гэж үзэж байна гэжээ.

      Зочны хувиар энэ арга хэмжээнд оролцсон орчуулагч хатагтай Макото Саито энэ арга хэмжээний тухай хэлэхдээ, ярилцахаар дамжаад мэдэхгүй байсан зүйлээ мэдэж авлаа гэж хэлж байлаа.

      Тэрээр хэлэхдээ, ийм арга хэмжээнд анх удаагаа оролцож байна. Энэ удаа хоёр Хятад хүн хоёр Япон хүн оролцсон. Тэд бүгд л бие биеэ ойлголцох гэсэн зорилготой хүмүүс юм. Ийм арга хэмжээ нь маш ач холбогдолтой. Би өөрөө ч мэдэж авах гэсэн зүйлээ мэдэж авлаа гэжээ.\Номин орчуулж, Буян хянав\