• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-02 17:35:31    
Хот орж ажил хийж байгаа тариачдын эрх ашгийг үр ашигтай хамгаалж байна

CRI

      Сүүлийн жилүүдэд Хятадад хотжилтын үйл явц түргэсэхийн хирээр хөдөө тосгоны үлэмжхэн илүүдэл хөдөлмөр хүч хот орж ажил хийх болсон байна. Эх сурвалжаас үзвэл, өнөө Хятадын 800 гаруй сая тариачаас 200 гаруй сая хүн хот орж ажил хийж байгаа юм байна. Хятадын Засгийн газар болон нийгмийн холбогдох салбарынхан хот орж ажил хийж байгаа эдгээр тариачдын ажил амьдралд анхаарлаа хандуулж, тэдний эрх ашиг хөндөгдөхгүй байх боломжийг баталгаажуулж байна.

      Хятадын дорнод нутгийн тэнгисийн эрэг дагуух Зэ Жян мужийн хурдны төмөр замын туннелийн барилгын газар ажиллаж байгаа тариачин Чэнь Чигао сурвалжлагчид баяртайгаар цалингийн картаа харууллаа. Карттай болсноос хойш түүний сарын цалин нь шууд картанд нь орж, гэр бүлийн хүмүүс нь авч хэрэглэхэд нь ч дөхөм болж, ажлын даамлын цалин хөлсийг нь чирэгдүүлдэг байдлаас гарсан байна.
Тэрээр хэлэхдээ, картаа биендээ авч, хадгаламжийн дэвтрээ ар гэртээ үлдээн, гэрийнхэн маань миний цалинг банкнаас шууд авч хэрэглэж байна гэжээ.

      Цалингийн энэ жижиг карт өнөө чамлахааргүй үүрэг гүйцэтгэж байна. Уг нь энэ талын хяналт удирдлагын механизм боловсронгуй болоогүй байсан учраас зарим барилгын газрын ажлын даамал нь хот орж ажил хийж байгаа эдгээр хүмүүсийн цалинг чирэгдүүлж цаашилбал олгохгүй, хүмүүс нэг жил хатуужилтай ажилчхаад цалин хөлсөө ч олж авч чадахгүй тохиолдол цөөнгүй байжээ. Сүүлийн хоёр жилд Засгийн газар энэ байдалд анхаарч олон газрын цалин чирэгдүүлж байсан асуудлыг нилээд сайн зохицуулсан байна. Барилгын салбарыг оролцуулсан ажиллах хүчин хэрэглэдэг байгууллага ажил хийж байгаа хүмүүсийн цалинг шууд картаар олгох болж, хот орж ажил хийж байгаа тариачдын цалин хөлсөө цагтаа, бүрэн олж авах нөхцлийг баталгаажуулсан байна.

      Хот орж ажил хийж байгаа тариачдын цалин хөлсийг чирэгдүүлж байгаа хэргүүдийг Хятадын олон газрын шүүх хянаж шалгах эрчээ нэмэгдүүлж, Засгийн газрын шийдвэрийн дагуу, хот орж ажил хийж байгаа тариачид нь хуулийн тусламж хүлээх нийгмийн бүрэлдхүүн хэсэг болжээ. Бүртгэлээс үзвэл, 2006 онд Хятадын олон газрын хууль зүйн тусламжийн байгууллага 120 мянга гаруй тариачдад хуулийн үйлчилгээ үзүүлсэн байна.

      Үүнээс гадна Хятадын олон газрынхан хот орж ажил хийж байгаа тариачдын цалинг баталгаажуулах сангийн дүрэм хэрэгжүүлж, том том барилга байгууламжийн аж ахуйн нэгж болон цалин чирэгдүүлж байсан асуудалтай зарим аж ахуйн нэгжид чанга хяналт тавьж, Хөдөлмөр хамгааллын салбар эдгээр аж ахуйн нэгжээс тогтсон хэмжээний цалингийн баталгааны мөнгө татаж цалин хөлс чирэгдүүлэхээс сэргийлж байна. Аж ахуйн нэгж цалин хөлс чирэгдүүлсэн тохиолдол гармагц Засгийн газар баталгааны энэ мөнгөөр хот орж ажил хийж байгаа тариачдыг цалинжуулах юм.

     Нийгмийн хамгааллын түвшин дор байгаа нь хот орж ажил хийж байгаа тариачдад тулгарч байгаа өөр нэгэн бэрх асуудал болжээ. Гэхдээ хот орж ажил хийж байгаа тариачид ажлын ослын даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг нийгмийн хамгаалалтад хамрагдах явдал жил ирэх тутам нэмэгдэж байгаад хүмүүс өөдрөг сэтгэлтэй байна. /Урангоо орчуулж бэлтгэв/