• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-02 17:46:35    
Биеэ эрүүл чийрэг авч явах тухай 9 зөвлөмж

CRI

      1. Үс гэзэг: Нас жил нэмэгдэхийн хирээр хүний үсний ургалт аажмаар удааширч хэмжээ нь багасдаг байна. Судалгааны дүнгээс үзвэл, эрэгтэйчүүдийн 30 хувь юм уу үүнээс дээших нь удамшлын эрхээр үс нь амархан унаж халзан болдог байна.

      Зөвлөмж: Хоног өнжсөн цайны навчыг толгой дээрээ тавих нь сайн үр дүнд хүргэнэ.

      2. Их тархи: Хүний цээжлэн тогтоох чадавхи нь 20 наснаасаа эхлээд аажмаар буурдаг. Жишээлбэл аливаа тусгалын удаан, түргэн хүлээж авах байдлаар илэрнэ. Ер нь хүний нас ахихын хирээр цээжлэх чадавхи нь харилцан адилгүйгээр буурдаг байна.

      3. Хараа: Та сонин сэтгүүл унших үед үсэг нь балархай харагдах юм уу хөл бөмбөгийн талбай, морин спортын талбайд очиход хүн, морь тодорхой харагдахгүй байвал нүдний хараа муудаж байгаа хэрэг юм.

      Зөвлөмж: Хүн 40 нас хүрвэл нүдний эмчид хандаж нүдний шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Нар салхи ихтэй үед нүдээ хамгаалах нарны шил зүүж байх нь зүйтэй.

      4. Сонор: Хөгжмийн хорхойтой хүмүүсийн сонсголын эрхтэн амархан мууддаг.

      Зөвлөмж: Сонсголын эрхтнээ хамгаалах хамгийн сайн арга нь төмөрлөг зүйлсийн хүчтэй мөргөлдөх дуунаас зайласхийх явдал бөгөөд чагнуур бага хэрэглэж, гэр зуураа ч цахилгаан хэрэгслийн дууг багасгаж, тогоо шанагаа хангир жингэр дуугаргах зэрэг янз бүрийн чанга дуунаас зайлсхийж байх нь сонсголоо хамгаалахад тустай.

      5. Уушиг: Уушгаа шалгах арга, жил бүр төрсөн өдрийн баяраа тэмдэглэж, бялуун дээр асаасан лааг үлээх тэрхэн хоромд толгой эргэж байх эсэхийг харна. Дахивал амьсгаа хураах дасгал хийнэ, залуу хүмүүс амьсгаагаа 2 минут хагасаас 3 хүртэл хурааж чадаж байхад ахимаг насны хүмүүс зөвхөн 1 минут орчим хурааж чаддаг жишээтэй.

      Зөвлөмж: Тамхи татахгүй байх нь уушгаа эрүүл байлгахын тэргүүн чухал нөхцөл юм. Биеэ чийрэгжүүлэх хөдөлгөөнийг байнга хийж байх нь ч уушиг эрүүл байхад тун ашигтай. Үүнээс гадна лууван болон хүнсний ногоо ахиухан идэж байх нь уушиг эрүүл байхад тустай төдийгүй дархлааг нэмэгдүүлдэг.

      6. Зүрх: Зүрхний өвчин бишгүй олон хүний эрхэм нандин амь насанд хүрсэн нь бий, уг нь хүний нас нэмэгдэхийг дагаад чадавхиа алддаг эрхтэн бий. Хүн 6 минутад 1.5 км гүйж байвал уушигны чадавх нь 17 настай залуусынхтай адил байна гэсэн үг. Хэвийн байдалд 30 настай хүн 1.5 км-г 7-8 минут гүйдэг, 40 настай хүн 8-9 минут гүйдэг, 50 настай хүн 9-10 минут гүйдэг, 60 настай хүн 10-11 минут гүйдэг юм байна.

      Зөвлөмж: Зүрхээ эрүүл байлгах хамгийн сайн арга нь биеийн тамирын хөдөлгөөнийг байнга хийж байхаас гадна, өөх тос ихтэй юм бага идэх юм уу тамхи татахыг зогсоох хэрэгтэй.

      7. Арьс: Хүн нас ахих тусам арьс нь уян харимхай чанараа алдаж, өдөр ирэх тутам авчиж хатангир болдог.

      Зөвлөмж: Үнэндээ байнга хөдөлгөөн хийх нь арьсны эрүүл байх бодисын солилцоонд ашигтай. Үүнээс гадна, тамхи татахаас зайласхийж, арьсаа их хэмжээгээр наранд шарахгүй байвал сайн.

      8. Яс: Хүн хөгшрөх тутам яс нь хэврэг болж, нуруу нь ч үргэлждээ хөшүүн болдог байна.

      Зөвлөмж: Дөхөмхөн хөдөлгөөн хийж байх зүгээр. Бие их хүнд болох нь үе мөчинд муугаар нөлөөлдөг тул их таргалахаас болгоомжлох хэрэгтэй юм.

      9. Биеийн хүнд: Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, хүний биеийн жин хэт хурдан нэмэгдэх нь янз бүрийн өвчин эмгэгт нэрвэгдүүлж болзошгүй юм байна.

      Зөвлөмж: Хоол хүнсээ зүй зохистой хэрэглэж, өдрийн 3 удаагийн хоол идэхийг баримтлах бөгөөд хэт Цадталаа идэхгүй байж, өөх тос элбэгтэй, чихэрлэг зүйл ихтэй хоолыг бага идэх нь эрүүл мэндэд ашигтай.\Л.Буянтогтох орчуулав\