• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-02 17:50:59    
Гэлэнмаагийн анхны дээд сургууль

CRI

      Хятадын гэлэнмаагийн анхны дээд сургууль бол 1985 оны 1-р сарын 15-ны өдөр Сьчуань мужийн Чэндү хотын Тэ Шянси хийдэд байгуулагдсан Сьчуаний гэлэнмаагийн буддын шашны дээд сургууль болно. Дөрвөн жилийн дүрэмт энэ дээд сургууль нь буддын шашны ухаан, буддын шашны түүх, шашны хичээл зэрэг хичээл заадаг бөгөөд буддын шашны мэдлэг болон соёлын нэлээд өндөр түвшинтэй, буддын шашны судалгаа болон сүм хийдын удирдах ажил хийдэг мэргэжлийн хүмүүс бэлэтгэх зорилготой юм. Эхний жилдээ шалгалтаар дамжиж, 18 – 30 насны 39 эмэгтэй оюутан элсүүлсэн байна.

      Катулик шашны гүн ухааны анхны дээд сургууль: Хятадын Катулик шашны гүн ухааны анхны дээд сургууль бол Бээжинд 1983 оын 9-р сард байгуулагдсан Хятадын Катулик шашны гүн ухааны дээд сургууль болно. Энэ дээд сургууль эхний жилдээ Хятадын 24 муж хотоос 18 – 25 насны 58 эрэгтэй оюутан элсүүлсэн байна. Тэд нар шалгалт өгхөөс гадна насан турш ганцаар амьдран сахилаа сахих шийдвэр гаргадаг. Энэ дээд сургууль нь зургаан жилийн дүрэмтэй юм байна.

      Хот тохижилт болон байгаль орчныг хамгаалах анхны дээд сургууль: Хятадын хот тохижилт болон байгаль орчныг хамгаалах анхны дээд сургууль бол 1985 оны 1-р сард Жянсү мужийн Сүжөү хотод байгуулагдсан Сүжөүгийн Хот тохижилт болон байгаль орчныг хамгаалах дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь хотын багуулалт, байгаль орчныг хамгаалах, цэцэрлэгт хүрээлэн, удирдлага зэрэг салбар болон холбогдох мэргэжилтэй, эхний үедээ 2500 оюутан элсүүлж байжээ.

      Мэдээллийн техникийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль: Хятадын мэдээллийн техникийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол 1985 оны 1-р сарын 30-ны өдөр Бээжинд байгуулагдсан Бээжингийн Мэдээллийн барилга байгууламжийн дээд сургууль болно. Энэ дээд сургуулийг Бээжин их сургуулийн 2-р хуваар сургуулийн үндэс дээр байгуулсан бөгөөд тооцоолон бодох машин болон түүний хэрэглээ, тооцоолон бодох машны программ, холбооны барилга байгууламж, цахим нарийн механик, мэдээллийн удирдлагын систем, аж үйлдвэрийн удирдлага зэрэг зургаан мэргэжилтэй.

      Чулуун нүүрсний орчин үеийн мэргэжлийн хамгийн том дээд сургууль: Хятадын чулуун нүүрсний орчин үеийн мэргэжлийн хамгийн том дээд сургууль бол 1984 оны сүүлчээр Жянсү мужийн Шюйжөү хотод байгуулагдсан Хятадын Уул уурхайн дээд сургууль болно. Энэ дэд сургуульд 45 лаборатори болон тооцоолон бодох, цахим сургалтын төв, тэрчлэн 11 мянган ам тетр бүхий номын сантай бөгөөд хичээл сургалт, эрдэм шинжилгээний дэргүүний тоног төхөөрөмжтэй юм. Энэ дээд сургууль байгуулагдсан нь Хятадын чулуун нүүрсний үйлдвэрлэлийн хөгжил болон Шанхай хотын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юмн. \М.Цэцэн бэлэтгэв\