• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-03 15:25:12    
Америкийн урлагийн 300 жилийн амжилт бүтээлийн үзэсгэлэн Бээжинд ажиллав

CRI

      Хятадын урлагийн ордонд ажилласан " Америкийн урлагийн 300 жилийн амжилт бүтээлийн үзэсгэлэн" бол Америкийн урлагийн хөгжлийн замналыг бүх талаар харуулсан анхны том үзэсгэлэн болох бөгөөд бас ч Хятад оронд ирж дэлгэн үзүүлсэн Америкийн хамгийн том үзэсгэлэн болох юм.

      " Америкийн урлагийн 300 жил: зохицох болон шинчлэх" гэсэн үзэсгэлэнд Америкийн урлагийн түүхэн дээр чухал байр эзлэж байгаа 120 гаруй урлагчины 130 гаруй уран бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Энэ нь умард Америкийн колонийн районы цаг үеэс эрэн үеийн Америк хүртлэх 300 жил туршийн түүхийн үенүүдийг хамарч, Америкийн урлагийн хөгжлийн замналыг системтэй харуулсан байна. Эх сурвалжын мэдээнээс үзвэл, энэ үзэсгэлэнг манай оронд ажиллуулж байгаа нь 1998 онд Хятад улс Америкийн Нью-иоркт " Хятадын 5000 жилийн соёл иргэншил" гэсэн үзэсгэлэн эрхэлсэний хариу юм байна. Хятадын Соёлын яамны сайд Сүнь Жяжэн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр юмэрлэг үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Америкийн ард түмэн " Хятадын соёл иргэншлийн 5000 жил"-ийн үзэсгэлэнг хүсэн хүлээж байгаатай адилаар, Хятадын ард түмэн ч " Америкийн урлагийн 300 жил" үзэсгэлэнг хүсэн хүлээж байгаа юм. Одоох дэлхий дээр Америк Хятадын харилцаа шиг хачин үзэгдэл оршиж байна. Хятад Америк хоёр орон дандаа хэрүүл хийж байтлаа бас бие биеэ хүсэн хүлээх юм.

1 2 3