• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-03 15:32:36    
Хятадын залуучуудын хэрэглээний шаардлага өндөр байна

CRI

      Одоогийн Хятадын залуучууд гэж хэлж байгаа нь Хятад улс төлөвлөгөөт төрөлтийн болого хэрэгжүүлснээс хойш төсрөн буюу1980-ноос хойш төрсөн хүмүүсийг хэлж байгаа. Эдгээр залуучууд Хятадын гол хэрэглэгчид болж байна. Тэд бүтээгдэхүүний брэнд, моодын чанар, хүчин чадалд шаардлага өндөр байна. Энэ нь Хятадын бүтээгдэхүүний шинийг нээхэд ахиулах үүрэг гүйцэтгэж байна.

     2006 онд дэлхийн зарим нэрт брэнд Хятадын залуучуудад чиглүүлэн зах зээлийн бодлогоо зохицуулав. Кокакола Хятадын залуучуудын сонирхдог сүлжээний тоглоомын компанитай хамтран ажиллаж, тоглоомын зар сурталчилгаа гаргах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

     2006 оны 12-р сард Ленов Хятадын залуучуудад тусгайлан зориулж, моод бугуйн цагийг зах зээлд ихээр оруулсан байна. Залуучуудад таалагдах эсэх нь энэ бугуйн цагийг залуучууд худалдан авах эсэхээс шалтгаална.
Хятадын худалдааны банк Хятадын залуучуудад зориулан итгэмжийн хоёр карт үйлгээнд оруулсан байна. Хелло китту карт залуу хүүхнүүдйн сонирхлыг ихээн татсан байна.

      Өнөө Хятадын 1980 оноос хойш төрсөн хүн 280 сая гаруй байгаа. Эдгээр хүмүүс нь Хятадын гол хэрэглэгчид болно. Тэд бэлэн хувцас, электрон бараа, цэнгүүн зэрэгт мөнгө төгрөг ихээн зарчуулж байна.

     Залуучууд шинэ бүтээгдэхүүнд маш их сонирхолтой. Тухайлбал, мобелын залуучуудад зориулан гаргасан М-ZONE дугаар ашиглахдаа, М-ZONE дугаарын веб-сайдад холбогдож, түүнээс хамгийн шинэ мэдээ авдаг. Саяхан дуучин Пань Вейбө Бээжинд дууны концерт тоглоход, М-ZONE хэрэглэж байгаа хүн л оролцож болно. Энэ нь залуучуудад авч хэлбэл онц эрх, ийм ажиллагаанд тэд байнга оролцож байна.

      Одоогийн залуу үеийнхэн нь дуу хөгжим, интернет, дижитал бүтээгдэхүүний урсгалыг дагуулж байгаа төдийгүй хэрэглээний үйл ажиллагаа, хэрэглээний сэтгэл зүйгээрээ дээр үеийнхтэй зэрэгцүүлбэл Хятадын уламжлалт аривлан хэмнэлтийн хуучинсаг хэрэглээний үзэл ухагдахүүнийг эвдэж, урьдчлан хэрэглэх үзэл бодлыг оруулж ирсэн байна. Энэ нь хожим Хятадын нийгмийн хэрэглээний бүтэц, хэрэглээний зан дадгалд нөлөө үзүүлэх болно.