"Улсын бодлого маш сайн, миний хүү Жао Чянь албаны бага сургуульд сургалтын төлбөр төлөхгүйгээр орсон бөгөөд бас тэтгэлэг нөхвөр авч байна" гэж Хэнань мужаас Фүжянь мужийн Дэхуа шяньд ажиллаж байгаа тариачин Жао Жүньжөү сурвалжлагчид баяртай ярьж байлаа.
Түүний хүү Жао Чянь бол ойр хавийн сургуульд орж сурч байгаа олон мянган тариачны хүүхдийн нэг нь юм. Энэ хавар сургууль эхлэх үед Фүжянь мужид хот орж ажиллаж байгаа тариачдын нийт 487 мянган хүүхэд ойр хавинй албаны сургуульд орж, хотын хүүхэдтэй нэгэн адлиар боловсрол хүртэж байгааг сурвалжлагч Фүжянь мужийн боловсролын танхимаас ойлгож мэдсэн байна.
Хот орж ажиллаж байгаа тариачдын хүүхдийн сургуульд орох асуудлыг зохицуулахын төлөө Фүжянь мужийн боловсролын танхим өнгөрсөн онд "хот орж ажиллаж байгаа тариачдын асуудлыг зохицуулах тухай баримт бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх санал" боловсруулж, хот орж ажиллаж байгаа тариачдын хүүхдийн эрх тэгшээр боловсрол хүртэх эрхийг баталгаажуулах хэрэгтэй гэж орон нутгуудын боловсролын салбарт шаардсан байна.
Энэ саналыг хэрэгжүүлсний дараа нийгэм нийт халуун тусгал гаргасан бөгөөд орон нутгуудын засгийн газрын салбарууд ч холбогдох тогтоол дүрэм, арга хэмжээ тогтоож, хот орж ажиллаж байгаа тариачдын хүүхдийн эрх тэгшээр боловсрол хүртэх эрхийг баталсан байна.
Бүртгэлээс үзвэл, 2006 оны намар Фүжянь муж хот орж ажиллаж байгаа тариачдын нийт 450 мянган хүүхдийг ойр хавийн албаны сургуульд оруулсан бөгөөд сургуульд орох төлбөрөөс чөлөөлсөн байна. Фүжянь мужийн олон газрынхан хот орж ажиллаж байгаа тариачдын хүүхдийг сургуульд оруулах ажлын талаар үр ашигтай арга хэмжээ боловсруулсан байна.
Нэгд, сургуульд орох журмыг хялбарчилж, тариачдын хүүхдийн ойр хавийн сургуульд ороход дөхөм нөхцөл хангав. Тогтоолын дагуу олон газрын сургууль нь хот орж ажиллаж байгаа тариачдын хүхдийг ямар хүндрэл бэрхэшээлтэй байсан ч үг дуугүй авч, тариачдын нэг хүүхдийг ч сургууль завсардуулахгүй байхыг батлав.
Хоёрт, хөнгөлөлттэй бодлого боловсруулж, тариачдын санхүүгийн хүндэрлийг багасгав. Хот орж ажиллаж байгаа хүүхдийн сургуульд орох төлбөрийг цуцалсан бөгөөд нөхвөр тэтгэлэг олгов.
Гуравт, эрх тэгшээр хандаж, тариачдын хүүхдийн эрүүл саруулаар өсөн буйжихыг батлав.
Дөрөвт, ядуу амьдралтай айлын хүүхдийг туслан тэтгэж, амьдралын бэрхэшээлийг нь зохицуулсан байна.
|