Лүн Шинь 2 Е компьютер 28-ны өдөр Бээжингийн зах зээлд гарч, манай орны бие даан судлан бүтээсэн Лүн Шинь CPU-гээр судалан бүтээсэн хямд үнэтэй компьютер болон цүнхэн компьютер хэрэглээнд гарч, лабуртораас зах зээлд гарч байгаа бэлгэдэж байна.
Лүн Шинь чипийг хятадын чип гэдэг бөгөөд түүний судалгааныг улсын 863 төлөвлөгөө болон Хятадын Шинжлэх ухааны академийн оюуны шинэчлэлтийн том төсөлд хамруулсан байна. 2004 оны 5-р сард Хятадын Шинжлэх ухааны академийн компьютерийн судалгааны хүрээлэн болон Жянсу мужийн Мэн-лань грүп хамтран ажиллаж, Мэн-ланьд улсын дотоодох Лүн Шинь чипийн цорын ганц аж үйлдвэрийн баазын байгуулж, аж ахуйн нэгжээр гол болгож, зах зээлээр удирдалга болгон аж үйлдвэр судалгааг уялдуулах шинэ мехнизммаар Лүн Шинь чипийн аж үйлдвэржихийг ахиулсан банйа.
Мэн-лань Лүн Шинь чипийн судалгааны төвийн техникчийг улсын дотоодоо бэлтгэн хүмүүжүүлж, судалгааны сэдэв нь зах зээлийн шаардалгатай нягт уялдаж байдаг юм. Сүүлийн 3 жилийн турш Лүн Шинь аж үйлдвэрийн баазын судлаачид цөм болсон техник, зангиласун техник болон хэрэглээний техникийн уялдаа холбоог судлаж, Лүн Шинь хямд үнэтэй компьютер болон цүнхэн компьютерийг амжилттай судлан бүтээж, бөөнөөр үйлдвэрлэх хүчинтэй болж, улсын нээлт бүтээлтийн 10 патант, хэрэглээний 4 патантын эрх авсан байна.
Лүн Шинь компьютер нь хятадын чипийг хэрэглэгснээр барахгүй, улсын дотоодын үйлдлийн систем, офиссын хэрэглээний программ хангамжыг ашиглаж, эрчим хүч бага зарчуулж, өндөр үр ашигтай ажиллах онцлогтой. Лүн Шинь processor-д аюулгүй байдлыг хамгаалах чадвартай байж, тэр нь зонхилонх олонх вируссаас хамгаалаж чаддаг бөгөөд тоо баримтыг нууц коод хийж хадгалж, дамжуулж хэрэглэгчидийн аюулгүй байдлыг хангаж байдаг. Лүн Шинь компьютер нь хямд байдаг тул Засгийн газрын хэрэглээ, хөдөө тосгон, сургууль, цэргийн ангийн мэдээлэлийн салбард өргөнөөр хэрэглэж болох бөгөөд тариачид болон хотын бага орлоготой оршин суугчидад их тохиромжтой юм.
Одоо Жянсу муж, Сүжөү хот, Чаншу хотын Засгийн газар Мэн Лань Лүн Шинь аж үйлдвэрийн баазтай хэрэглээний Лүн Шинь компьютерыг түгээмэлжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. 2007 онд Лүн Шинь аж үйлдвжрийн бааз нь хямд үнэтэй бүтээгдэхүүнээр зах зээлийг нээж, Лүн Шинь дөгөслгэлийн станцын бүтээгдэхүүнийг цар хэмжээтэй үйлдвэрлэхийг биелүүлэхээр байна.
|