• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-03 17:46:41    
Галт тэрэгний хурдыг зургаадахь удаагаа нэмэх барилгын ажил дуусав

Синьхуа Агентлаг

      Хятадын галт тэрэгний хурдыг зургаадахь удаагаа нэмэх ажил энэ сарын 18-ны өдрөөс албан ёсоор хэрэгжинэ. Ингэснээр галт тэрэгний хурд өнөөдөр цагт 160 километр байснаа 200 километраас дээш болно. Өнөө хурд нэмэх барилгын ажил үндсэндээ дууслаа.

      Эх сурвалжаас үзвэл, хурд нэмснээс хойш, Хятадын өнөөгийн төмөр замын гол гол шугамын галт тэргийг цагт 200 километрын хурдтай болгож, зарим шугамын галт тэрэгний хурд цагт 250 километрт хүрэх болно.

     Энэ нь өнөөдрийн дэлхийн төмөр замын шугамын хамгийн хурдан хэмжээ болно. Хурд нэмсэний дараа төмөр замын ачаа тээврийн хүчин чадал 18%-иар нэмэгдэж, бараа нэвтрүүлэх хүчин чадал 12%-иар нэмэгдэх болно.

     1997 оноос хойш Хятад улс галт тэрэгний хурдыг таван удаа их цар хэмжээгээр нэмсэн юм. /Урангоо орчуулж, Баатар хянав/