• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-03 17:35:19    
15 англи цэргийг шүүхгүй гэж Иран хэлж байна

Хятадын Олон Улсын Радио

       Ираны үндэсний аюулгүйн дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Али Ларижани 2-нд Тегеранд хэлэхдээ: баривчилагдсан 15 англи цэргийн хэргийн асуудлыг дипломат арга барилаар шийдэхийг Иран хүсэж байна. Тэднийг шүүх шаардлагагүй гэжээ.

       Али Ларижани мөн өдөр Английн телевизийн 4-р сувгийн мэдээний хөтөлбөрт ярилцлага өгөхдөө. Баривчилагдсан англи цэргийн хэргийг хэрхэн шийдэх тухай Англи Иран адилгүй байр суурьтай байгаа болохоор хоёр тал зөвшин шийдэх шаардлагатай байна гэж тэмдэглэжээ.

      Эдгээр баривчилагдсан англи цэргүүд Ираны усан хилд орсон эсэхийг тодруулахын тулд, шинжилгээний хэсэг байгуулж, баривчилагдсан англи цэргийн хэргийг дахин үнэлэх шаардлагатай байна гэж Али Ларижани тэмдэглээд хойшид иймэрхүүү хэрэг гаргахгүй байхыг Англи заавал батлах хэрэгтэй гэж дахин нотлов./Баясгалан орчуулж Баатар хянав/