• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-04 18:57:37    
Хөгшчүүдийн биеийн жин огцом буурах нь мангуу болохын совин

CRI

     Хөгшин буурлуудын биеийн жин нь санаандгүй гэнэт хасагдах байдал гарвал энэ нь мангуу болохын шинж тэмдэг байж болзошгүй юм. Харин энэ мангуу болохын шинж тэмдэг нь тун олон жилийн дараа илэрдэг байна.

     Биеийн жин огцом буурах сайн хэрэг биш

    Энэ дүгнэлтийг АНУ-ын Чикаго муж улсын анагаахын төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд дунджаар 75 нас хүрсэн 820 хүнд 10 жил удтал шинжилгээ хийж байж гаргасан байна. Шинжилгээ хийхээс өмнө эдгээр буурлууд бүгдээрээ мангуу өвчингүй эрүүл чийрэг байсан юм. Шинжилгээ хийсний дараа 151 хүн мангуу өвчинд нэрвэгдсэн нь нийт хүмүүсийн 18.4%-ыг эзэлж байгаа юм.

     Эрдэм шинжилгээний ажилтнууд эдгээр настай хүмүүсийн биеийн жинг бусад настай хүмүүсийн биеийн жинтэй зэрэгцүүлж судалж үзсэнд эдгээр настай хүмүүсийн биеийн жин нь судалгаа хийхээс өмнөх бусад настай хүмүүсийн биеийн жингээс ялимгүй хүнд байв. Хэрэв нэг настай хүний биеийн жингийн үзүүлэлт нь жилд 2 килограмм орчим хасагдсан байвал тэрээр мангуу өвчинд нэрвэгдэх хэмжээ нь биеийн жин нь өөрчлөгдөөгүй настай хүнээс 35% илүү байна. Үүнээс гадна, биеийн жин нь хэвээрээ байдаг өндөр настнуудын мангуу өвчинд нэрвэгдэх хэмжээ нь биеийн жин нь нэг жилд хагас килограмм нэмэгддэг өндөр настнуудаас 20% илүү байгааг эрдэм шинжилгээний ажилтнууд илрүүлж мэдсэн байна.

     Урьдчилан сэргийлэх тун чухал

     Өтөл насны мангуу өвчний мэргэжилтэн сэрэмжлүүлж хэлэхдээ, өнөөгийн байдлаар, өтөл насны мангуу өвчинд нэрвэгдсэн хүний шинж байдал нь нэрвэгдсэн даруйдаа төдий л амархан мэдэгдэхгүй. Иймээс энэ нь өтөл насны мангуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ашигтай юм. Дээрх эрдэм шинжилгээний тайланг бияигч, Лаш их сургуулийн өтөл хүмүүсийн мангуу өвчнийг судлах төвийн хариуцлагатай хүн Давид.Бейнет хэлэхдээ, "Настан буурлуудад авч хэлбэл, биеийн жин ялимгүй хасагдах юм уу эвгүй болох нь мангуу өвчинд нэрвэгдсний анхны шинж тэмдэг байж болзошгүй юм. Үүнийхээ дараа өтөл насны мангуу өвчины байдал сая мэдэгдэж эхлэх болно. Үүнийг судалгааны дүн харуулж байгаа юм гэжээ.

     Иймээс, эмч нар өтөл настай хүмүүсийн биеийн жингийн үзүүлэлтийн өөрчлөлтийг ажиглаж шинжилж үзээд тус хүний өтөл насны мангуу өвчинд нэрвэгдэх аюул хэчнээн их байгааг магадлаж болох юм гэдгийг эрдэм шинжилгээний ажилтан зөвлөж байна.\Л.Буянтогтох орчуулав\