• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-05 15:20:52    
Хятад улсад ирж их дээд сургуульд сурах тухай

CRI

     Маш олон сүлжээ хэрэглэгч анд нөхөд хэрхэн хятад улсад ирж сурах, хятад хэлийг хэрхэн сурах талаар зөвлөнө үү гэж захидал е-майл ирүүлж хүссэн байдаг болохоор энэ мэдээлэл танд тус болох болов уу гэж бодон хүргэлээ.

      Хятад улсад ирж их дээд сургуульд суралцахад зохих хэмжээний хятад хэлний түвшинд хүрсэн байх хэрэгтэй бөгөөд, заримдаа бас их дээд сургуулиудын шаардлага ёсоор сургуульд элсүүлэхийн өмнөх шалгалт өгдөг тохиолдолтой. Ийм болохоор, сурагчид сүлжээгээр хятадын их дээд сургуулиудтай харилцаж, хэрэв элсүүлэгдэж чаддаг л бол, хятадад ирж гар гүйцэтгэл биелүүлэхэд их дөхөм байдаг юм. Одоогийн байдлаар, Хятад оронд нийт 300 гаруй их дээд сургууль гадаадын оюутан элсүүлж болох баталгаа аваад байна.

     Хятад улсад ирж их дээд сургуульд суралцахад суралгын төлбөр нь их хямд байдаг. Сургууль болон сурах мэргэжлээс шалтгаалан хоорондоо бас ялгаа зөрүүтэй байдаг, одоод ерийн байдалд хүн бүрийн жил тутмын суралгы зардал 20 мянган юань орчим байна.

     Гадаадын оюутан өөрийн оронд нь ирж дээд зэргийн боловсрол хүртэхийг Хятад улс маш чухалчлан үзэж, түүнийг олон улс дэх боловсролын статусаа дээшлүүлж, дэлхийн нэгдүгээр зэргэллийн их сургууль байгулах нөхцөлийн нэг гэж үздэг байна. Хятад улс олон арга хэмжээ авч, гадаадаас хятадад ирж сурах оюутнуудын орчин ахуйг сайжруулж, нэн олон гадаадын оюутан, ялангуяа аспирантын хятадад ирж сурахыг нь урамшуулж байна.

Хятад хэл сурах тухай

     Хятад хэл сурах нь маш олон гадаадын оюутнуудын хятад улсад ирж сурахын зорилго болно. Одоогийн байдлаар, хятад улсад ирж сурч байгаа гадаадын оюутнуудын 60 гаруй хувий хүн нь хятад хэл сурч байна. хятад улсад хятад хэл сурахад их уян хатан байдаг. Хэдэн сараар сурч болно, хэдэн долоо хоногын курс дамжаанд ч сурч болно. Бас 4 жилийн хугацаатай үндсэн ангид хамрагдан сурч ч болно. Манай орон гадаадын оюутнуудад өөрт нь маш зориулалттай сурах бичиг редакторлан бичиж, сургуулиуд нь оюутнуудын адил бус хэр хэмжээг үндэслэн, хоёр хэлээр юмуу, ганц хятад хэлээр хичээлдэг байна.

     Хятадад ирж хятад хэл сурахад олонх байдалд их сургуульд явагдаж байна. Одоогийн байдлаар, хятадад нийт 300 гаруй их дээд сургууль гадаадын оюутан элсүүлэн хятад хэл сургаж байна. Ийм болохоор оюутан сурагчид өөрийн байдлаа үнднслэн сургуультай шууд харицаж болно.

     Хятад улс 1992 оноос эхлэн хятад хэлний хэр хэмжээг шалгах шалгалт хэрэгжүүлж ирсэн юм. Энэ шалгалт нь оюутнуудын хятад хэлний түвшнийг тогтоох олон дэс зэрэглэлтэй байдаг. Ийм шалгалт нь хятад улсад төдийгүй дэлхийн 28 улс орон болон бүс нутагт шалгалтын хэдэн арван цэг ажиллуулаад байгаа юм. \Номин бэлтгэв\