• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-05 15:56:47    
Бүгд Найрамдах Камерун Улс

CRI

     Нутаг дэвсгэр: 475650 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны байдлаар 16 сая 400 мянга. Бараг 200 гаруй үндэстэн ястантай, голдуу Фүрбэй үндэстэн, Бамилэй үндэстэн, дэлхийн бүслүүрийн Бантучууд (үүнд Фан үндэстэн болон Бэйди үндэстэн багтаж байна), Бигэми үндэстэн, баруун хойтын Бантучууд (үүнд Дүала үндэстэн багтаж байна) зэрэг бий. Албаны хэл нь Франц хэл болон Англи хэл. Бараг 200 гаруй үндэстний хэлтэй боловч бүгд үсэг бичиггүй. Өмнөд нутаг болон тэнгисийн эрэг дагуу нутагийхан Катулик шашин болон Христосын шашин шүтэж (нийт хүн амын 40 хувийг эзэлнэ), дотор газар болон алс зайдуу нутагийхан бодис шүтэх шашин шүтэж (нийт хүн амын 40 хувийг эзэлнэ), Фүрбэй үндэстэн болон баруун хойт нутгийн хэсэг үндэстэн нь Лалын шашин шүтдэг (нийт хүн амын 20 хувийг эзэлнэ).

     Нийслэл: Яунд,2004 оны байдлаар нэг сая 600 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 24,9 хэм, хур тундасын хэмжээ 1299 мм, бороон орох хугацаа 133 хоног.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Паул Бияа, 1982 оны 11-р сарын 6-ны өдөр тушаалд орж, 1984 он, 1988 он, 1992 он, 1997 он, 2004 онд дахин сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр --- 5-р сарын 20-ны өдөр. Тусгар тогтнолын өдөр --- 1-р сарын 1-ний өдөр. Нэгдлийн өдөр --- 10-р сарын 1-ний өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн төв баруун хэсэгт оршиж, баруун өмнөш Гвинейн булангийн эрэг хүрч, баруун тийш Нигеритэй, зүүн хойш Чадтай, зүүн талаараа Төв Африк, Бүгд Найрамдах Конго Улстай тус тус хөршилж, өмнө тийш Габун, дэлхийн бүслүүрийн Гвинейтэй хил нийлэж байна. 360 км урт тэнгисийн эргийн шугамтай. Баруун биеийн тэнгисийн эрэг дагуу нутаг болон өмнөд хэсэг нь дэлхийн бүслүүрийн борооны ойн цаг агаартай, хойт хэсгэ нь халуун бүсийн тал хээрийн цага агаартай. Жилийн дундаж агаарын хэм 24 – 28 хэм.

     Манай тооллын 5-р зуунаас гаднын овог аймаг ихээр нүүж ирсэн бөгөөд жижиг хаанлаг болон овог аймагийн холбоо байгуулж байв. 1884 онд Германы "ивээгч орон" болов. Дэлхийн 1-р дайн хугацаанд Камеруны зүүн хэсэг болон баруун эхсэг нь Франц, Английн цэрэгт тус тус эзлэгдэв. 1922 онд Олон улсын холбоо нь Камеруны зүүн, баруун хэсгийг Франц, Англид хуваан өгч ноёрхуулсан бөгөөд дэлхийн 2-р дайны дараа НҮБ нь мөн Камеруны зүүн, баруун хэсгийг Франц, Англид найдан удирдуулсан байна. 1960 оны 1-р сарын 1-ний өдөр Францын удирдлагын район нь НҮБ-ын тогтоолын дагуу тусгар тогтнож, Бүгд Найрамдах Камерун Улс байгуулав. 1961 оны 2-р сард Английн удирдлага доорохи районы хойт хэсэг болон өмнөд хэсгэ нь тус тус бүх нийтийн санал асуулга хийж, 6-р сарын 1-ний өдөр хойт хэсэг нь Нигерид нэгдэж, 10-р сарын 1-ний өдөр өмнөд хэсгэ нь Камерунтай нэгдэж, Холбооны Бүгд Найрамдах Камерун Улс байгуулав. 1972 оны 5-р сарын 20-ны өдөр Камерун бүх нийтийн санал асуулга хийж, үндэсэн хуульдаа өөрчлөлт оруулж, холбооны дүрмийг цуцлан төвт төвлөрсөн эрхэт Нэгдсэн Бүгд Найрамдах Улс байгуулав. 1984 оны 1-р сард улсын нэрээ Бүгд Найрамдах Камерун Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\